Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ

Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ, "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" болон Монгол Улсын 2026 оны төсвийг баталсан. Эдгээр бодлогын баримт бичиг нь эдийн засгаа төрөлжүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бодитоор нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжихэд чиглэсэн Засгийн газрын "Шинэ итгэл, Эрс шинэтгэл" бодлого юм.

Ирэх таван жилийн үндсэн чиглэлд Төрийн оролцоог багасгаж, бизнесийн орчныг хөнгөвчилж, баялаг бүтээгчдийн бүтээмжийг өсгөх чиглэлд тодорхой ажлыг тусгасан гэдгийг тэмдэглээд, "Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж санал зөвлөмжийг хуулийн төсөлд тусган ажиллаж байгаа"-г онцоллоо. 3асгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлого, судалгаа, зөвлөмж боловсруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хуулийн төсөлд тусган, эргэж танилцуулахаар тус хурлаас шийдвэрлэв.

Хуулийн төсөлд олон улсын байгууллага, хөгжлийн түнш, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын байгууллагуудаас нийт 642 санал ирүүлсэн байна. "Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа 2025-12-05

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна 2025-12-05

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна 2025-12-05

Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг албадан суулгахыг зогсоох өргөдөлд санал авч байна 2025-12-05

Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо 2025-12-05

Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ 2025-12-05

Г.Занданшатар: "Онцгой шугам" гэх авлига суурьтай арын хаалганы үйлдлээ таслан зогсоолоо. 2025-12-06

“Physical: Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг Үндэсний их баяр наадам үзэхийг урив 15 цагийн өмнө

Японы зүүн хойд нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 15 цагийн өмнө

Хомсдол үүсгэсэн шатахууны компаниудад хуулийн байгууллага хариуцлага тооцно 15 цагийн өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 гэмт хэрэг илрүүлжээ 15 цагийн өмнө