Казахстанд халдварын тоо 98 мянга давлаа
Казахстан улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 872 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 98.701 болжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр Казахстанд зөөвөрлөгдөж очсон халдварын нийт тохиолдол 1218 болсон байна. Цар тахал эхэлснээс хойш тус улсад 72.273 хүн эдгэрчээ.