Одон орон судлаачид огт өөр масстай хос нейтрон од нээжээ
Одон орон судлаачид Тэнгэрийн дохиур ордноос маш өөр өөр масстай хос нейтрон од илрүүлжээ. Тэдгээрийг Орчлонт ертөнцийн тэлэлтийн хурдыг хэмжихэд ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнгийн талаарх нийтлэлийг шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтэлжээ.