Японы эрдэмтэд сармагчинг ХДХВ-ийн халдвараас эдгээжээ
Японы хэсэг судлаачид өөрсдийнх нь боловсруулж буй вакцин нь ДОХ өвчнийг үүсгэгч хүний дархлал хомсдолын вирусийг /ХДХВ/ сармагчны биед амжилттай устгасан талаар мэдээлжээ.
Энэхүү судалгааг Японы биоанагаах ухааны инноваци, эрүүл мэнд, хоол тэжээлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хийж байгаа аж.