Швейцар улсад автомашинтай жуулчдаас нэвтрэх төлбөр авдаг болно
Европын жуулчлалын төвүүд хэт их жуулчдын хөлд дарагдаж, нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлэх болсон. Испани зэрэг зарим улсад хэт их жуулчлалыг эсэргүүцэж иргэд жагсах болжээ. Тэгвэл Швейцар улс мөн хэт их жуулчлалыг бууруулахын тулд автомашинтай жуулчдаас нэвтрэх төлбөр авах журам батлах болжээ.