73 настайдаа “Оскар” гардсан Юн Ё Жоны тухай НАЙМАН БАРИМТ
Өмнөд Солонгосын жүжигчин, 73 настай Юн Ё Жон “Минари” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн. Шилдэг туслах дүрийн шагнал ази эмэгтэйд очсон нь энэ жилийн Оскарын онцлох үйл явдлуудын нэг байлаа. Юн Ё Жон Америкийн кино академийн дээд шагналд нэр дэвшсэн болон ялагч болсон анхн