БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 33 хүн амиа алджээ
БНСУ-д усан бороо үргэлжлэн орсны улмаас нас барсан хүний тоо нэмэгдсэн нь 2011 оноос хойш ийм шалтгааны улмаас нас барсан хамгийн олон тохиолдол болжээ. Энэ сард нийт 33 хүн амиа алдаж, 9 хүн ор сураггүй алга болсон тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх төв штаб мэдээлсэн байна.