한국뉴스

БНАСАУ руу дахин 1 сая ширхэг ухуулах хуудас илгээнэ

Умард Солонгосоос оргон зугтаж БНСУ-д оршин суугаа хүмүүсийг нэгтгэдэг төрийн бус байгууллага ирэх долоо хоногт БНАСАУ руу тус улсын удирдлагыг шүүмжилсэн шинэ ухуулах хуудас илгээнэ гэж “Эрх чөлөөт Умард Солонгосын төлөөх тэмцэгчид” төрийн бус байгууллагын дарга Пак Сан Хак мэдэгджээ.

“Гэргий” уран сайхны киноны нээлт МҮОНРТ-ийн байранд боллоо

МҮОНРТ-ээс санаачлан бүтээсэн “Гэргий” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт МҮОНРТ-ийн “Студи600”-д боллоо. Уг арга хэмжээнд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, дэд захирал Г.Гэрэл, “MNB World” сувгийн захирал О.Тэгшгэрэл, “Гэргий” уран сайхн

БНАСАУ ухуулах хуудас тараана

Хоёр Солонгосын харилцаа муудаад буй энэ үед БНАСАУ-ын эрх баригчид ухуулах хуудас хэвлэх кампанит ажлыг эхлүүлжээ. Эдгээр ухуулах хуудсуудыг БНСУ-д тараана гэж Солонгосын Төв цахилгаан мэдэээний агентлаг мэдээлсэн байна. “Хил орчмын бүс нутагт цэргийн хурцадмал байдлыг намжаах тухай Солонгос

БНСУ-ын Үндэсний нэгдлийн сайд огцорлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр /2020.06.19/ Үндэсний нэгдлийн сайд Ким Ён Чолын огцрох хүсэлтийг хүлээн авлаа гэж Хөх ордноос мэдээлжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр, Мүн Жэ Ин, Ким Ён Чол нар өчигдөр орой хамт зоог барих үеэр Ким Ён Чол огцрох тухай өөрийн байр суурийг

Маргааш зүүн өмнөд Азид гацсан монголчуудаа авчирна

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн онгоцоор нийт 10020 иргэн татаж аваад байна. Зургаадугаар сард найман тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо их байгаа тул нислэгийн тоог нэмж

Өмнөд Солонгост халдварын ШИНЭ ГОЛОМТ нэмэгдэх хандлагатай байна

Өмнөд Солонгосын Өвчний хяналтын төвийн мэдээллээр тус улсад халдварын шинэ голомт нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа. Тус улсад хоногийн хугацаанд коронавирусний 49 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 32 нь дотоодын тархалт эзэлж буй аж. Сөүл хотын төвийн дүүргүүдэд халдварын тохиолдо

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Европын Холбооны удирдагчидтай цахимаар уулзана

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын сүүлээр цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Европын Холбооны /ЕХ/ удирдагчидтай шинэ коронавирусний халдвар болон Солонгосын хойгийн асуудлын талаар хэлэлцэхээр болжээ. Мүн Жэ Ин Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын Комиссын тэргүүн Урс

Цэрэггүй бүсийн харуулын байруудад БНАСАУ-ын цэргүүд үзэгджээ

БНСУ-тай залгаа хилийн цэрэггүй бүс дэх өмнө нь хоосон байсан харуулын байрууд руу БНАСАУ цэргийн албан хаагчдаа илгээжээ. Цэрэггүй бүсэд байрладаг хэд хэдэн харуулын байранд цэргүүд очсон тохиолдлууд бүртгэгджээ. БНАСАУ нийт 150 орчим цэргээ илгээсэн байна. Тэдний 10 орчим нь мөргөлдөөн үүсэж бо

Өмнөд Солонгостой залгаа хилийн ойролцоо цэрэг байршуулахаа Умард Солонгос мэдээлжээ

Умард Солонгос Өмнөд Солонгостой залгаа хилийн ойролцоох хоёр ч бүсэд цэргийн анги, нэгтгэлийг байршуулахаа мэдээлжээ. Үүнээс өмнө Пхеньян Солонгосын Хоорондын Харилцааны Албыг татан буулгасан юм. Өмнөд Солонгосын иргэд Ардчилсан Солонгосын удирдагчдыг шүүмжилсэн олон мянган ухуулах 

Ким Жон Уны хувийн онгоц нислэг үйлджээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Ан-148 онгоц лхагва гарагт орон нутгийн цагаар 10.00 цагт тус улсын зүүн нутаг руу ниссэнийг нисэх онгоцны хөдөлгөөн ажиглагч Aircraft Spot сайтын мэдээллийг дурдан Ёнхап агентлаг мэдээлжээ. Ким Жон Уны хувийн онгоц тэр бүр нислэг үйлддэггүй тул ажиглагчдын анхааралд б

БНСУ-ын тусгай төлөөлөгч АНУ-д очжээ.

БНСУ-ын цөмийн асуудал эрхэлсэн тусгай элч АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр Вашингтон хотод очжээ. БНАСАУ хоёр Солонгосын холбоо тогтоох байрыг дэлбэлэх зэрэг Сөүлийн эсрэг ажиллагааг явуулаад буй үед уг айлчлал болж байна. Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тус

БНСУ-аас 269 иргэн эх орондоо ирнэ.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр  269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

БНСУ хилээр нэвтрэх журамдаа нэмэлт өөрчлөлт оруулав

БНСУ-ын Засгийн газраас “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын хилээр нэвтрэх журамд дараах нэмэлт өөрчлөлт оруулжээ. Шинэ журмын өөрчлөлтийг танилцуулж байна.  1. БНСУ-д урт хугацаагаар албан ёсны зөвшөөрөлтэй оршин суух визтэй гадаадын иргэд БНСУ-ын х

Хоёр Солонгосын эв нэгдлийн бэлэг тэмдэг нуран уналаа...

Хойд Солонгос/БНАСАУ/ улс урьдчилан мэдэгдэж байсны дагуу хоёр Солонгосын харилцаа холбооны хамтын байрыг дэлбэллээ.(2020 оны 6 сарын 16-ний өдөр) Хойд Солонгосын дэлбэлэн нураах технологын дутагдалаас болж үлдсэн байшингийн араг яс нүд хорсом эвгүй харагдана... Солонгос улсын дэлбэлсэн энэ

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД...

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД : Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн 6 дугаар сарын 18-ны өдөр тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд : 1. Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагд

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх сайд огцорч буйгаа мэдэгджээ

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх сайд Ким Ён Чоль БНАСАУ-тай харилцаа муудсантай холбоотойгоор огцрох шийдвэр гаргаснаа Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. “Солонгос хоорондын харилцаа муудсаны хариуцлагыг би хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргал

БНСУ шинэ коронавирусний эмчилгээ, вакцинаа энэ сард сармагчнууд дээр туршина гэж тус улсын Шинжлэх ухааны яам өнөөдөр мэдээллээ.

Шинжлэх ухааны яам хэд хэдэн судалгааны хүрээлэн, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани, их сургуулийг сонгож, “COVID-19”-ийн эмчилгээ, вакцин гарган авахад дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд энэ сард хоёр эмчилгээний арга зүй, нэг вакциныг сармагчнууд дээр турших ажээ. “COVID-19&r

Сөүл: Умардын тал үнэхээр тэвчээр барж байна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргаа Пьёняны зүгээс Өмнөд Солонгосын тэргүүнийг гутаан доромжилж буй явдлыг болон Солонгосын хойгт нөхцөл байдлыг хурцатгахад чиглэсэн үйлдлийг тэвчихгүй гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын олон нийттэй харилцах албаны ахлах нарийн бичгийн дарга Юн До Х

Хойд Солонгос хилийн бүс рүү цэргээ татжээ

БНАСАУ Кымгансан, Кэсон хилийн бүсүүдэд цэргээ оруулж, хээрийн сургуулилтуудыг сэргээх төлөвлөгөө боловсруулж байна гэж Солонгосын Ардын армийн төлөөлөгч мэдэгджээ. Солонгос хоорондын хамтын ажиллагааны бүсүүдийг 2000 оны эхээр хил орчмын Кэсон хот болон Кымгансан ууланд байгуулжээ. Сөүлээс 50 км за

БНАСАУ Кэсон дахь төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлэв

БНАСАУ хилийн Кэсон хот дахь хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг Мягмар гарагийн үдээс хойш дэлбэлсэн тухай Өмнөд Солонгосын нэгдлийн яамнаас мэдээллээ. Үүнтэй холбогдуулж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам хилийн бүсэд болзошгүй мөргөлдөөнд бэлтгэлтэй байх, харуул, хяналтаа чанг

Умард Солонгос Өмнөдийн тусгай элчийг хүлээж авахаас татгалзжээ

БНСУ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хэлэлцээ хийхээр тус улсад тусгай элч төлөөлөгчдөө илгээх хүсэлт тавьсан боловч Пёньян татгалзсан хариу өгсөн гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.   “Дайсны эсрэг манай шийдэмгий довтолгооноос эмээж сандарсан Өмнөди

Мүн Жэ Ин үндэсний аюулгүйн зөвлөлөө хуралдуулна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Кэсон хот дахь хоёр Солонгосын хооронд харилцаа холбоо тогтоох байрыг дэлбэлсэнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг үүрэг болголоо гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч мэдээлжээ. Түүний хэлснээр, хурлыг орон нутгийн цагаар

Хоёр Солонгосын холбоо барих байрыг дэлбэлжээ

Кэсон хот дахь хоёр Солонгосын холбоо барих байрыг БНАСАУ дэлбэлсэн тухай өмнө нь мэдээлснийг БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам батлан мэдэгджээ.   “БНАСАУ орон нутгийн цагаар 14:49 цагт Кэсон хот дахь Солонгос хоорондын холбоо барих байгууламжийг дэлбэлсэн” хэмээн мэдэгдэлд дур

БНАСАУ цэрэггүй бүсэд цэргүүдээ байрлуулна

Манай улс Солонгос хоорондын хэлэлцээрт заасан цэрэггүй бүсэд цэргийн анги нэгтгэлүүдээ эргүүлэн байрлуулахыг зорьж байна гэж БНАСАУ-ын Ардын армийн Ерөнхий штабын мэдэгдэлд дурдсаныг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ. “Фронтын шугамыг цайз болгон хувиргаж, Өмнөд Солонго

БНАСАУ-ын цэргийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна

БНСУ болон АНУ-ын цэргийнхэн үйл ажиллагаагаа нягт уялдуулан БНАСАУ-ын аюулгүй байдлын салбарын байдлыг анхааралтай ажиглаж байна гэж Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдэв. Түүний хэлснээр, “үүссэн нөхцөл байдалд хоёр орны Зэвсэг хүчний командлал нух

“Samsung” ухаалаг гар утасныхаа “BTS” хувилбарыг танилцуулжээ

БНСУ-ын “Samsung” компани “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хамтлагтай хамтран ухаалаг гар утас, чихэвчийнхээ тусгай хувилбарыг өнөөдөр танилцуулжээ. “Samsung” компанийн танилцуулсан “Galaxy S20 Plus 5G”, “S20 Pl

Солонгост байгаа иргэд коронавирусийн шинжилгээг хөнгөлөлттэй өгнө

СӨН-Э ЭМНЭЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭД КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭГ ХӨНГӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ХИЙНЭ Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ БНСУ-ын Сөүл хотын “Сөн Ай” эмнэлгийн дарга, Монгол Улсаас Инчон, Кванмён хотод суугаа Өргөмжит консул Ким Сөг Хо-тэй уулзаж, БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд корон

Хүргэлтийн үйлчилгээний төвөөс халдвар илэрчээ

Сөүл хотын Сунпа дүүрэгт байрлах Lotte хүргэлтийн үйлчилгээний төвийн ажилтан коронавирусийн халдвар авчээ. Өнөөдөр /2020.06.15/ Сөүл хотоос Lotte хүргэлтийн үйлчилгээний барааны төвд энэ сарын 8-аас 10 сарын хооронд ажилласан цагийн ажилтны шинжилгээний хариу нь эерэг гарч

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.06.15.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 6 дугаар сарын 15-ны 00.00 цагийн байдлаар 37-оор нэмэгдэж нийт 12121-д хүрэв. Шинээр илэрсэн 37 тохиолдлын 13 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 10730 (+12) иргэн э

БНСУ Солонгос хоорондын хэлэлцээрийг дагаж мөрдөхийг БНАСАУ-д уриалжээ

“БНСУ-ын эсрэг дараагийн алхмыг хэрэгжүүлнэ” БНАСАУ гэж мэдэгдсэнтэй холбогдуулан БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам Солонгосын хоорондын хэлэлцээрийг дагаж мөрдөхийг БНАСАУ-д уриалжээ. “Засгийн газар одоогийн нөхцөл байдалд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Өмнөд, Ум