Дэлхийн мэдээ

"Miss World" тэмцээний титмийн эзнээр Польшийн мисс шалгарлаа.

"Miss World" тэмцээний 70 дахь удаагийн уралдааны сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр (2022.03.17) болж, титмийн эзнээр Польшийн мисс, 21 настай Каролина Биелавска шалгарлаа. Цар тахлын улмаас хойшлогдоод байсан тус уралдаанд А.Бөртэ-Үжин Монгол Улсыг төлөөлөн оролцож &quo

Японд хүчтэй газар хөдөлсний улмаас 92 хүн гэмтэж, бэртжээ

Японы зүүн хойд хэсэгт хүчтэй газар хөдөлсний улмаас хоёр хүн амиа алдаж, 92 хүн гэмтэж, бэртжээ. Киодо агентлагийн мэдээлснээр, 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт Фүкүшима муж орчим орон нутгийн цагаар 23.36 Номхон далайн бүсэд болжээ. Цүнамигийн аюул болж болзошгүй тухай ан

Нефть, хийн үнэ ийнхүү буурчээ.

Нийлүүлэлт тасалдах вий гэх болгоомжлол намжиж байгаатай холбоотойгоор нефтийн үнэ мягмар гарагт буурчээ. Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 6.57 ам.доллар буюу 6.4 хувиар буурч, 96.44 ам.долларт хүрсэн байна.

“Сегодня” мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Лилия Гильдеева Оросоос явжээ.

НТВ телевизийн “Сегодня” мэдээллийн хөтөлбөрийг олон жил хөтөлсөн Лилия Гильдеева Оросоос явжээ. НТВ телевизэд 16 жил ажилласан Лилия Гильдеева ажлаасаа гарахаар төлөвлөж байсан ч дарга нар нь түүнийг гаргахгүй гэж айж байснаа ярьжээ. Лилия Оросоос явсныхаа дараа НТВ телевиз рүү

Израил улс украинчуудыг зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглов

Израилийн эрх баригчид украинчуудад Дотоод хэргийн яамны тусгай зөвшөөрөлгүйгээр тус улсад нэвтрэхийг хоригложээ. Мөн Украины онгоц Израилийн Дотоод хэргийн яамнаас урьдчилан зөвшөөрөл авч байж тус улсад буух болсон талаар Израил дахь Украины Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна. Израил улс мө

Япон хилийн хяналтын хязгаарлалтуудыг үе шаттайгаар сулруулж магадгүй.

Япон “COVID-19” халдварын улмаас тогтоогоод буй хилийн хяналтаа сулруулж, ирэх дөрөвдүгээр сараас өдөрт хилээрээ нэвтрүүлэх иргэдийн тоог 7000-аас 10 мянгад хүргэж нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна гэж тус улсын Засгийн газрын эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ. Ерөнхий сайд Кишид

Жо Байден болон өөр албан тушаалтныг ОХУ-д нэвтрэхийг хориглолоо

Вашингтоны урьд өмнө авч байгаагүй хориг арга хэмжээний хариуд Москва АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон өөр 12 албан тушаалтныг ОХУ-д нэвтрэхийг хориглолоо гэж тус улсын Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдээлжээ. ОХУ-д нэвтрэхийг хориглосон өндөр албан тушаалтнуудын жагсаалтад АНУ-ын Ерөнх

Орос улс Европын Зөвлөлөөс гарах тухай мэдэгдлийг гардуулан өгсөн

Орос улс Европын Зөвлөлөөс гарах тухай мэдэгдлийг энэхүү байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Буричид мягмар гарагт гардуулан өглөө гэж тус улсын ГХЯ мэдэгджээ. “НАТО болон Европын Холбооны улсууд Европын Зөвлөл (CE) дэх олонхын байр сууриа урвуулан ашиглаж, тэгш

Ян Жечи: Хятадад шахалт үзүүлэх гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтэх болно.

Дотоод хэрэгтэй нь холбоотой асуудлаар Хятадад шахалт үзүүлэх гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтэх болно гэж тус улсын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн комиссын тамгын газрын дарга Ян Жечи АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэ

Москвад амны хаалт зүүх журмыг цуцалсан

ОХУ-ын нийслэл Москва хотод амны хаалт зүүх журмыг гуравдугаар сарын 15-наас цуцлахаар болсныг хотын дарга Сергей Собянин мэдээлжээ. "Халдварын нөхцөл байдал тогтвортой сайжирч байгаа нь удаан хүлээлгэсэн шийдвэрийг гаргах боломжийг бидэнд олгож байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн бай

Хятадад коронавирусний дотоодын халдварын 1337 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны Ням гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 1337 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Цзилиньд 895, Шаньдунд 92, Гуандунд 79, Шэньси

ОХУ 2022 он дуустал зарим нэр төрлийн бүтээгдэхүүнд экспортын хориг тавилаа

Украинд цэрэг оруулснаас үүдэлтэй Өрнөдийн хориг арга хэмжээний хариуд ОХУ 2022 оныг дуустал олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд экспортын хориг тавьсан байна. Энэ хоригт харилцаа холбоо, эмнэлэг болон эрчим хүчний тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, ХАА, мод модон бүтээгдэхүүн  зэрэг 200гаруй

Герман “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг сулруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ

Германы Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг гуравдугаар сарын 19-нөөс сулруулах төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, олон нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх, асрамжийн газар, эмнэлэгт байгаа эмз

Украин, Оросын төлөөлөгчид Туркт иржээ

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхээр Туркт хүрэлцэн иржээ. Талуудын хэлэлцээ Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугийн урилгаар Анталья хотноо пүрэв гарагт болно. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркт лхагва гарагт ирсэн байна. Эн

Генийн хувьд хувиргасан гахайн зүрх суулгуулсан анхны хүн нас баржээ

АНУ-д генийн хувьд хувиргасан гахайн зүрх шилжүүлэн суулгасан дэлхийн анхны өвчтөн мэс засал хийлгэснээс хоёр сарын дараа нас баржээ.   Уг мэс заслыг хийсэн Мэриленд муж улсын Их сургуулийн дэргэдэх анагаах ухааны төвийн цахим хуудсанд мэдээлснээр, зүрхний эдгэшгүй өвчтэй, генийн хувьд

ОХУ “Найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалт гаргав

ОХУ-ын засгийн газар улс оронтой нь “найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад АНУ, Австрали, Канад, Европын холбооны орнууд гээд ойролцоогоор 40 гаруй улсыг багтаажээ. Ингэснээр Оросын иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагууд эдгээр орнуудад бүртг

Австри вакцинжуулах тухай хуулийн үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гаргав

Австрийн Засгийн газар заавал вакцинжуулах тухай хуулийн үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гаргасныг Европын холбоо, Үндсэн хуулийн асуудал эрхэлсэн сайд Каролине Эдтштадлер мэдэгджээ. Сайдын хэлснээр, Австрийн Засгийн газрын дэргэдэх шинжээчдийн тусгай комиссоос эрүүл мэндийн салбарын байдал тогтво

Францад ажлын байранд мөрдөж буй “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг цуцална

Францын Засгийн газар ажлын байранд мөрдөж буй “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг гуравдугаар сарын 14-ний өдрөөс цуцална гэж тус улсын Хөдөлмөрийн сайд Элизабет Борн мягмар гарагт мэдэгджээ. Тодруулбал, ажлын байранд амны хаалт заавал зүүх шаардлагагүй болж, хүн хоорондын зай барих журм

“Apple” компани “5G” сүлжээ дэмждэг “iPhone SE” гар утсаа танилцууллаа.

Америкийн “Apple” компани мягмар гарагт “5G” сүлжээ дэмждэг, хямд үнэтэй “iPhone SE” гар утас болон “iPad Air” мөн шинэ компьютерт зориулсан хурдан чипээ танилцуулжээ. Шинэ “Mac Studio” процессорын үнэ 1999 ам.долларооос эхлэх бөгөөд &ld

Ван И гадаад бодлогынхоо талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв

БНХАУ-ын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И даваа гарагт буюу өнөөдөр гадаад бодлогынхоо талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ V чуулганы хүрээнд виртуал хэвлэлийн бага хурал хийж

Brent маркийн газрын тосны үнэ анх удаа 130 ам.долларыг давлаа

Brent маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 2008 оноос хойш анх удаа 130 ам.долларыг давжээ. Даваа гарагийн /УБ цагаар 07.28/ байдлаар, Brent маркийн газрын тосны тавдугаар сарын фючерс үнэ 9.35 хувиар нэмэгдэж, нэг баррель нь 129.06 ам.долларт хүрчээ. Дөрөвдүгээр сарын фючерс үнэ

Орос-Украины хэлэлцээр Польш-Беларусийн хилийн бүсэд болно

Орос, Украины төлөөлөгчдийн дараагийн үе шатны хэлэлцээ даваа гарагт болох төлөвтэй байна. Хэлэлцээний гурав дах үе шат өмнөхтэй адил Польш-Беларусийн хилийн бүсэд болно гэж Украины төлөөлөгчдийн гишүүн, эрх баригч “Ард түмний зарц” намын парламент дахь бүлгийн дарга Давид Арахамия гурав

“Sony”, “Honda” хамтран цахилгаан хөдөлгүүрт автомашин бүтээнэ

Японы “Sony” болон “Honda” компаниуд цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх зорилгоор стратегийн эвсэл байгуулах тохиролцоонд хүрчээ. "NHK" телевизээр мэдээлснээр, “Sony Group” болон “Honda” цахилгаан автомашин үйлдвэрлэх шинэ компани б

Оросын нэгэн тэрбумтан Путины толгойд нэг сая ам.долларын шагнал амлажээ

Оросын тэрбумтан Алекс Конанихин улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путины толгойд нэг сая ам.долларын шагнал амлажээ. Тэрбээр энэ талаараа зарлахдаа өөрийн албан ёсны “LinkedIn” хаягтаа Путины зургийг оруулж, “Олноор хөнөөгч” гэж онцлон “Путиныг барьсан, баривчилсан хэнд ч

АНУ-д шатахууны үнэ огцом нэмэгджээ

Орос-Украины хямрал АНУ-д шатахууны үнийг огцом нэмэхэд хүргэсэн байна. Тус улсын автомашины холбооны “gasprices.aaa.com” цахим хуудасны мэдээллээр, шатахуун түгээх станцуудад бензин шатахууны үнэ сарын дотор 9.3 хувиар өсжээ.  Нэг сарын өмнө нэг галлон (4.54 литр) бензиний дунда

Оросын төлөөлөгчид Украинтай хоёр дахь үе шатны хэлэлцээ хийхээр Беларусьт иржээ

Оросын төлөөлөгчид Орос, Украины хэлэлцээний хоёр дахь үе шат болох төлөвтэй байгаа газарт ирсэн талаар Оросын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский лхагва гарагт мэдээлжээ. “Украины тал маргааш өглөө ирэх төлөвтэй байгаа бөгөөд талууд Беларусь-Польшийн хилий

Японы 70 иргэн Украины талд байлдах хүсэлт гаргажээ

Украины Ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд гадаадын сайн дурынхнаас бүрдсэн тусгай отряд байгуулж байгаагаа зарласан. Энэхүү отрядад бүртгүүлэхээр Японы 70 иргэн бүртгүүлсэн талаар Токио дахь Украины ЭСЯ-наас мэдээллээ. Үүнээс 50 нь хуучин цэргийн албан хаагч, хоёр хүн Францын

“Brent” нефтийн үнэ 111 ам.доллар давжээ

Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 111.09 ам.долларт хүрч, 5.83 хувиар өссөн байна. “Brent” нефтийн үнэ хамгийн сүүлд 2014 оны долоодугаар сард нэг торх нь 111 ам.доллар давж байв. Үүний зэр

“Toyota” Япон дахь үйлдвэрлэлээ зогсоожээ

“Toyota” компани Япон дахь 14 үйлдвэр, 28 үйлдвэрлэлийн шугамаа гуравдугаар сарын 1-нээс зогсоож байгаагаа даваа гарагт мэдэгджээ. Үйлдвэрлэлээ түр зогсоох болсны албан ёсны шалтгаан нь дотоодын ханган нийлүүлэгчдийн тогтолцооны доголдол юм гэж мэдэгдсэн байна. Харин Японы “NHK&

ЕХ-нд элсэх Украины хүсэлтийг хэлэлцэж эхэлжээ

Европын Холбоо /ЕХ/ Украины ЕХ-нд элсэх хүсэлтийг албан ёсоор бүртгэн авчээ. Энэ талаар Украинаас ЕХ-нд суугаа төлөөлөгч Всеволод Ченцов “Twitter” хуудсандаа мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьскийн гарын үсэгтэй элсэх хүсэлтийг ЕХ-ны зөвлөлийг даргалж б