Монгол мэдээ

Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэн сонгогдлоо

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал өнөөдөр (2022.03.19) Тусгаар тогтнолын ордонд болж байна.  Хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батална. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна. Дөнгөж сая

Шинжилгээгээр коронавируст халдварын 85 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 85-аар нэмэгдлээ. Үүнээс Улаанбаатар хотод 42, орон нутагт 43 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Орон нутгаас хамгийн их буюу 13 тохиолдол Баян-Өлгий аймагт бүртгэгджээ. Харин 11 аймагт

Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг 2022 он дуустал хойшлуулна

Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг цар тахлын тухай хуультай уялдуулан хойшлуулах арга хэмжээг дахин хэрэгжүүлж байна. Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг

Замын-Үүд суманд Эрүүл мэндийг дэмжих төв нээгдлээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Эрүүл мэндийг дэмжих төв нээгдлээ. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг 2022 оны гуравдугаар сарын 18-нд байгууллаа. Энэхүү төв нь ходоод, гэдэсний уян

Элчин сайд Ш.Батцэцэг Бүгд Найрамдах Перу Улсад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Перу Улсын Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын дарга Энри Прието Тикад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав. Цахим хэлбэрээр болсон энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол, Перугийн хоо

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хашааг өнөөдрөөс буулгаж эхэллээ.

Олон нийтэд нээлттэй байлгах үүднээс хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хашааг өнөөдрөөс буулгаж эхэллээ. Тус шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазар гаргажээ.    Үндэсний соёл, амралтын хүрээлэн Хүүхдийн парк нэртэйг

Шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоосон

Улсын онцгой комиссын хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Одоогийн байдлаар 12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа аж. Улмаар мал эмнэлгийн ерөнхий газраас 15 аймгийн 75 су

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт буюу гуравдугаар сарын 20-нд  болно. Энэ удаагийн тохиролд хоёрдугаар сарын 1-28-ныг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд оролцох аж. Гуравдугаар сарын 20-нос өмнө цахим төлбөрийн баримтын системд бүр

Батлан хамгаалахын 30 гаруй алба хаагчид гэр бэлэглэлээ

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ-аас “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгааллын хөтөлбөр”-ийн хүрээнд анги, байгууллагын 30 гаруй алба хаагч, ажилтнуудад гэр гардуулж өглөө. Үйл ажиллагаанд Засгийн

Сурагч Д. Хүчитбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д. Хүчитбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа. Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын чиглэлд  2022 оны 2 дугаар&nbs

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээв.

“Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан шилдэг сонсогч, сурагчид шагналаа гардаж авлаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ерөнхий цэргийн 4 дүгээр дамжааны сонс

Шинжилгээгээр коронавируст халдварын 77 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 77-гоор нэмэгдлээ. Үүнээс Улаанбаатар хотод 57, орон нутагт 20 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Орон нутгаас хамгийн их буюу таван тохиолдол Сэлэнгэ аймагт бүртгэгджээ. Харин 12

Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламжаа авлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламж гардууллаа. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44, магистрын хөтөлбөрийн 1,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв

 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын иргэд ээ! Эрхэм хүндэт ахмад дайчид аа!

Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн мэдээллийг шинэчилж байна

Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн мэдээллийг шинэчилж байна. Гадаад улс оронд урт хугацаагаар ажиллаж, амьдрах болон оршин суухаар явж буй Монгол Улсын иргэд тухайн улс оронд суугаа Монгол Улсын ЭСЯ болон консулын газарт заавал бүртгүүлэх талаар ГХЯ-наас мэдээлж байна. Гадаадад байгаа иргэдий

“Хүннү эйр” ХХК Алма-Ата хот руу анхны хуваарьт нислэг хийлээ.

“Хүннү Эйр” ХХК Улаанбаатар – Алма-Ата – Улаанбаатар чиглэлийн анхны хуваарьт нислэгийг Бүгд Найрамдах Казакстан улсын Алма-Ата хот руу хийлээ. “Хүннү Эйр” ХХК зуны нислэгийн хуваариар Алма-Ата чиглэлд 7 хоногийн даваа, пүрэв гарагт тог

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын удирдлагын багийн хамтарсан хурал болов

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Удирдлагын багийн хамтарсан хурал өнөөдөр Гадаад харилцааны яаманд болж, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон НҮБ-ын төлөөлөл оролцов. Хурлыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар

Улаанбаатар хотод Францын соёлын өдөр болно

Монгол-Францын төвөөс Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Франц хэлтэй орнуудын “Нээлттэй хаалганы өдөр” буюу Францын соёлын өдрийг энэ сарын 27-нд зохион байгуулахаар боллоо. Өдөрлөгт франц хэлтэй орнууд өөрийн улсын соёл уламжлал, хэв маяг, үндэсний хоол, хүнсний дээж амтал

Б.Пүрэвдорж: "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсэгт ямар ч эрх мэдэл алга

УИХ-аас "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл уг Ажлын хэсгийн ажил ямар шатандаа яваа талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа. Тэрбээр "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсэг гарсан. Бүрэлдэхүүнд нь намайг оруулсан. Би өмнө

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болно.

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай за

Улаан-Үд - Улаанбаатарын нислэг ВАЛЮТЫН ЧЕНЖЭЭР дүүрчээ

ОХУ, Украины дайн эхлэснээс хойш дэлхийн эдийн засгийн хорионд орсон ОХУ-д валютын хомсдол үүсээд байна. ОХУ-ын Төв банк ам.доллар, евро гар дээр олгохоо зогсоож, иргэд данснаасаа 10 мянган ам.доллараас илүү мөнгө авч чадахгүй болсон. Энэ үед Эрхүү, Буриадын бизнес эрхлэгчдийн хувьд манай

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чех улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Цар тахлын нөхцөл байдал аажмаар сайжирч буй тул хоёр талын харилцаа,

Монгол цэргийн баярт зориулсан бөхийн барилдаан болно

“Монгол цэргийн өдөр”, “Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан өнөөдөр бөхийн өргөөнд 12.00 цагаас эхэлнэ. Энэхүү барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Р.Пүрэвдагва

Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын хурал эхэллээ

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн ёслол Офицеруудын ордонд зохион байгуулж байна. Баярын хурал, хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг ханга

Эмч, ажилчдад эмнэлгийн хувцас, хэрэгсэл хандивлав

БНСУ-д төвтэй Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг Бусаны Олон улсын хамтын ажиллагааны сантай хамтран ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба болон Нийслэлийн төвийн 6 дүүргийн сүрьеэгийн диспансерын эмч ажилтнуудад  халат,  хантааз болон  эрүүл мэндийн ажилтнуудад

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж 42 асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэх юм. Мөн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн та

Шинжилгээгээр коронавируст халдварын 164 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 164-өөр нэмэгдлээ. Үүнээс Улаанбаатар хотод 106, орон нутагт 58 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Орон нутгаас хамгийн их буюу 11 тохиолдол Ховд аймагт бүртгэгджээ. Харин 9 аймагт

Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа.

БОАЖ-ын сайдын Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1

Д.Рагчаа гарьдын хүү сүмо бөхөд хүч үзнэ

Японы Осака хотод гуравдугаар сарын 13-нд мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд Монголын 20 бөх зодоглох байснаас макүшита зиндааны Дэванорюү Т.Тэмүүлэн гэмтэл, Хокүтэнкай Г.Сүхбат ковидийн улмаас барилдсангүй. Гэхдээ ирэх тэмцээнээс монгол сүмочдын арми нэгэн удамт бөхөөр