Монгол мэдээ

Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд нийт 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.  Тухайлбал, Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний асуудлыг хэлэлэцэнэ. Мөн Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлог

Гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авч эхэллээ

Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдрөөс /2021.12.01/ эхлэн гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ. Тодруулбал, Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын визийн зөвшөөрлийн хүсэлтийг  https://immigration.gov.mn  

Шинжилгээгээр коронавируст халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Коронавируст халдварын батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 554-өөр нэмэгдлээ. Энэ нь өчигдрийнхөөс 161 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд хоёр хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1932 хүн амиа алдсаныг бүртгээд байна. ЭМЯ-ны мэдээлснээр,

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. ДЭМБ-ын мэдээлснээр олон улс оронд дархлалын олдмол хомсдол өвчинтэй 40 сая хүн байна. Дэлхий даяар жилд 65-70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний 20 хувь нь нас бардаг байна. Иймд тус байгууллага 1989 онд энэ өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон жи

Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдэд дараах мэдээллийг анхааруулж байна. Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусга

"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Цагдаагийн байгууллагаас Улсын хэмжээнд “Зэвсэг 2021” нэгдсэн арга хэмжээ эхлүүлсэн тул 2021 оны 12 дугаар сарын 14-ний дотор иргэн, аж ахуй нэгж байгууллагууд харьяа цагдаагийн байгууллагад өөрийн эзэмшлийн "Галт зэвсэг"-ээ бүртгүүлнэ үү.

ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГАДААД УЛСАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Коронавируст халдвар /Ковид-19/-ын В.1.1.529 буюу Омикрон хувилбарыг Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн /2021.11.29/ байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэв.

Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский болон “IVECO” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хар

Хөгжлийн бэрхшээлтэй ирэгдийн орон сууцны квотыг нэмэх чиглэл өгөв

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 10 мянган айлын “Залуус”, 5 мянган айлын “Солонго” хороолол, Ногоон нуур орчмын “1008 айл” зэрэг 20 мянга гаруй айлын орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулна. Ингэхдээ хөгжл

“Түүхий эдийн экспортоос хамааралтай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг дэмжих нь” сэдэвт хуралд оролцов

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-ын урилгаар 2021 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдсан “Түүхий эдийн экспортоос хамааралтай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалд

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум Төрийн ордонд эхэллээ. Форумыг нээж Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, хүндэт зочид оо! Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн

Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнасан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнасан байна. Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгосон уг одонг ОХУ-ын Гадаад хэргийн с

ОХУ-ын ЗХЖШ-ын дарга албан ёсны айлчлал хийж байна

ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын ЗХЖШ-ын даргын туслах, хошууч генерал Сучков Вадим Юрьевич, Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал Носулев

Шинжилгээгээр коронавируст халдварын 393 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Коронавируст халдварын батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 393-аар нэмэгдлээ. Энэ нь өчигдрийнхөөс 64 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд найман хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1930 хүн амиа алдсаныг бүртгээд байна. ЭМЯ-ны мэдэ

Япон улс ВИЗА олголтоо түр зогсоолоо

Коронавирусний “Омикрон” хувилбарын вирус гадаад улс орнуудад эрчимтэй тархаж байгаа тул Японы Засгийн газраас хилийн хяналт, шалгалтыг чангатгах шийдвэр гаргалаа.  Монгол дахь Японы ЭСЯ-наас тэрхүү шинэ журмыг танилцууллаа.  Арваннэгдүгээр сарын 30-ны 00:00 цагаас хойш М

С.Амарсайхан: Монгол, Хятадын төмөр замын тээвэр хэвийн байгаа

Эрээнд халдварын коронавирусний нөхцөл байдал хяналтад байгаа тул Монгол, БНХАУ-ын тохиролцооны дагуу авто тээврээ нээхээр БНХАУ-тай тохирсон гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, "Хил нээх асуудал хойшилсон шийдвэр Монгол Улс болоод БНХАУ-ын талаас гараагүй. Х

ГХЯ: БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзан, Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагааны талаар ярилцав. Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас гаргасан Эрээн боомтоор чи

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргалаа

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулах тухай зарлиг гаргалаа. Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Үндсэн хуул

Монголын цаначид Швейцарт бэлтгэлээ базааж байна

 Өвлийн олимпын эрх авахаар өрсөлдөж буй цанын тамирчид Швейцарыг Холбооны Улсын цанын баазад бэлтгэлээ базааж байна. Тодруулбал,  ОУХМ Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ нар тус улсыг зорьсон бөгөөд Швейцарын залуучуудын шигшээ багийн дасгалжуула

М.Отгонбаярыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор шагнав

Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОУХМ М.Отгонбаярт МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор шагналаа. Энэхүү хүндтэй одон шагналын үнэмлэхийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гарду

Шинжилгээгээр коронавируст халдварын 190 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

 Коронавируст халдварын батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 190-ээр нэмэгдлээ. Мөн хугацаанд таван хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1922 хүн амиа алдсаныг бүртгээд байна. Шинээр халдварласан тохиолдлын 112 нь нийслэлд, 78  нь

Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаанд Д.Батбаатар түрүүлэв

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалангийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд 224 бөх зодоглосноос Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Даян дэвжээний бөх, аймгийн арслан Доржготовын Батбаатар түрү

SM ЭМНЭЛЭГ : "Өргөссөн судас наах" эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүллээ

SM ЭМНЭЛЭГ : "Өргөссөн судас наах" эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүллээ...  "SM" мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, "Судасны мэс заслын төв" нь "Vena Block" буюу "Өргөссөн судас цавуудах" эмчилгээг эх орондоо амжилттай нэвт

Л.Оюун-Эрдэнэ: Тэнгэрлэг Монголын залуу иргэн та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг өнөөдөр, анхдугаар Үндсэн хуулиа батлаж, тусгаар тогтносон Монгол Улсаа дэлхийд зарласан 97 жилийн ойн түүхэн өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.  “Монго

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд түүхэн сурвалж, хөлг

Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замыг шинэчилж байна

Улс тунхагласны баярын энэ өдөр Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замыг шинэчлэх ажлыг хийж байна. Манай төмөр замчид өглөөний 9.00 цагт хилийн 0 цэг дээрх уулзварын 6 боолтны 3-ыг нь хилийн цэргийн хяналт дор тайлж холдсоны дараа Хятадын талаас халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд баримтлан

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 97 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ! Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа э

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгчид зайран Б.Эрдэнэсангийн авьяас чадварыг онцлон сайшаасан.

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгч нар Монголын зайран Б.Эрдэнэсангийн авьяас чадварыг онцлон сайшаасан. ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь улирал энэ өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт ОХУ, Монгол, Уганда,

МАН-ын 30 дугаар Их хурал ирэх сарын 6-7-нд болно

МАН-ын 30 дугаар Их хурал ирэх сарын 6-7-нд Улаанбаатар хотноо болно гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэв. МАН-ын энэ удаагийн Их хурлаар намын даргыг сонгох, Хяналтын ерөнхий хороог байгуулахаас гадна хүний эрхийн асуудлыг голлон анхаарч хэлэлцэхээ