БНСУ-д хосууд гэр бүлээ батлууллаа.

БНСУ-д хосууд гэр бүлээ батлууллаа.

БНСУ-ЫН МУГПУ ХОТЫН ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ХОСУУД ГЭР БҮЛЭЭ БАТЛУУЛЛАА

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар 2025 оны 4 дүгээр сарын 26-ны Бямба гарагт Өмнөд Чолла мужийн Мугпу хот болон түүний ойр орчмын бүсэд ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүллээ. 

Алслагдмал бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой энэ удаагийн арга хэмжээг Мугпу хотын “Nice777 lounge байранд зохион явуулж, төрсний бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гэрлэлт бүртгэл, гадаад паспортын захиалга, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад бүх төрлийн лавлагаа олгох үйлчилгээг үзүүллээ.

Арга хэмжээний үеэр иргэн Б.Мөнхсайхан, Б.Алтантуяа нар гэрлэлтээ бүртгүүлэн Монгол Улсын өрхийн тоог нэгээр нэмлээ. 

Энэхүү арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Сөүл дэх Төрийн банкны Төлөөлөгчийн газар, БНСУ-ын “JB банк”,  "GME" мөнгөн шилжүүлгийн компани, “Century 21” олон улсын франчайз үл хөдлөх хөрөнгийн зууч, “Чингис” хууль зүйн товчоо зэрэг байгууллага хамтран оролцож тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлэн, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.