Иргэний үг: УИХ-ын гишүүд их том "нүгэл" үйлдлээ.

Иргэний үг: УИХ-ын гишүүд их том "нүгэл" үйлдлээ.

Иргэний үг: УИХ-ын гишүүд их том "нүгэл" үйлдлээ. 

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос (2025/05/01) Монгол улсын хэмжээний хүний эрхийн нөхцөл байдлын REPORT-оо танилцуулсан юм. Ноцтой тайлан. Зүйрлэвэл цагдаа, прокурорын байгууллага хавтаст хэргүүдээ шүүхэд шилжүүлдэг шиг ХЭҮК хүний эрхтэй холбоотой бүх мэлээллээ нэгтгээд УИХ-д илтгэж бга юм. Бүтэн жилийн хөдөлмөрөө ганцхан өдөр танилцуулдаг нь өнөөдөр таарч.

Гэтэл чуулганы танхим хоосон шахуу. Муухай бгам шүү. Тэр АН нь бойкотоо хийнэ л биз. Цаана нь дахиад бусад намын 80-90 гишүүн бга шүү дээ. Тэд хаачив? 
Эд нар нэг сайд, даргын томилгоо яригдвал бараг 100% сууна ш дээ. Шөнө оройгүй хуралдана. Гэтэл иргэдийнхээ эрхийн асуудлыг ингэж үл тоож бга юм.

ХЭҮК-ын энэ REPORT буюу илтгэл бол сенсаци мэдээ бх ёстой юм уг нь. 
Нэг жилийн хугацаанд Монголд юу болов,  иргэдийн эрх, эрх чөлөө яаж зөрчигдөв, тогтолцооны гажуудал нь юундаа байв,  парламент юу хийх ёстой юм гээд бүгдийг нь багтаасан том зөвлөмж, судалгаа.  Үндсэндээ зовсон иргэдийн чинь тайлан юм. Үүнийг сонсоогүй өнгөрнө гэдэг үнэхээр том нүгэл.

Эх сурвалж:https://www.facebook.com/share/p/1C3Ph64Gr2/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.