37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн 7 улсын 37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Албадан гаргасан иргэдийг улсаар нь ангилбал:

  • БНХАУ-ын 19 иргэн,
  • ОХУ-ын 12 иргэн,
  • БНСУ-ын 2 иргэн,
  • бусад улсын 4 иргэн байна.

Эдгээр иргэд нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, аялах зорилгоор орж ирээд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Тухайлбал, Түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 12.7 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг илрүүлж, албадан гаргав.

Мөн албадан гаргасан иргэдийн дийлэнх хувийг эзэлж буй БНХАУ-ын иргэд нь аяллын зорилготой К2 ангиллын цахим виз ашиглан хөдөлмөр эрхлэх зөрчил гаргасан бол ОХУ-ын иргэд нь хоёр улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих нөхцөлийн дагуу визгүй орж ирээд шашны үйл ажиллагаа явуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил гаргасан байна.  

Иймд дээрх иргэдэд Зөрчлийн тухайн хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Гадаадын иргэн, харьяатын газраас жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд аяллын визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглахгүй байх, уригч аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг зөвлөж, анхааруулга мэдээллийг удаа дараа хүргэж байгаа хэдий ч дээрх төрлийн зөрчил буурахгүй байна.  

Цаашид хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг ГИХГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ус хязгаарлах байршлууд 2025-05-15

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 2025-05-15

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 2025-05-15

Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа 2025-05-15

АТГ: Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байна 2025-05-15

37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа. 2025-05-15

БНСУ-д зорчих виз мэдүүлэхтэй холбоотой асуудлуудыг Солонгосын талд тавьж бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна 2025-05-16

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2076 болжээ 14 цагийн өмнө

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цагийн өмнө

Улаанбаатар хот, Японы Миязаки муж хооронд шууд нислэг үйлдэнэ 9 цагийн өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтийн зүгээс тавьж байгаа шүүмжлэл зөв зүйтэй зүйл 9 цагийн өмнө