БНХАУ: Төрийн хөрөнгө шамшигдуулсан "Tsinghua Unigroup"-ийн ТУЗ-ийн даргад цаазын ял оноолоо

БНХАУ: Төрийн хөрөнгө шамшигдуулсан "Tsinghua Unigroup"-ийн ТУЗ-ийн даргад цаазын ял оноолоо

Хятадын "Цинхуа Юнигрупп"-ийн ТУЗ-ийн дарга асан Zhao Weiguo-г байгууллагын хөрөнгө шамшигдуулсан, хууль бусаар ашиг олсон, итгэл эвдэж хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн эрх ашигт хохирол учруулсан хэргээр буруутгажээ. Шүүхээс түүний улс төрийн эрхийг бүх насаар хасч, хувийн өмчийг хураах шийдвэр гаргав. Zhao Weiguo нь 2014-2021 он хүртэл олон удаа гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдож, байгууллагад учруулсан хохирол 470 сая юань буюу 65 сая ам.доллараар үнэлэгдэх аж. Түүний их хэмжээний мөнгө шамшигдуулсан үйлдэл нь улсын ашиг сонирхолд онц ноцтой хохирол учруулсан тул цаазаар авах ял оногдуулах үндэслэл болжээ. Zhao Weiguo нь цагдан хоригдсоныхоо дараа гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, эрх баригчдад урьд өмнө мэдэгдээгүй хэргүүдээ сайн дураараа илчилж, гэмшиж, хууль бусаар олсон орлого, шамшигдуулсан хөрөнгөө идэвхитэй буцаан өгчээ. Тиймээс түүнд хөнгөн ял оногдуулж цаазаар авах ялын гүйцэтгэлийг 2 жилээр түдгэлзүүлэхээр болжээ.

Эх сурвалж: https://english.news.cn/20250514/d1ec8432a6a9496b809a837e8e040f11/c.html

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.