Гадаадын 6694 иргэнийг хяналт шалгалтад хамрууллаа

Гадаадын 6694 иргэнийг хяналт шалгалтад хамрууллаа

Өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулсан нэгдсэн хяналт шалгалтад 422 аж ахуйн нэгж, байгууллагын 6694 гадаадын иргэнийг хамрууллаа.

Хяналт шалгалтаар нийт 273 зөрчлийг илрүүлж, 335 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 4 улсын 134 иргэнийг албадан гаргав. Албадан гаргагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл БНХАУ-ын 117, ОХУ-ын 14, бусад улсын 3 иргэн байна.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.