Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13390 болжээ

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13390 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 26-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13390 болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-22 хүн

Хөнгөн – 4

Дунд – 18 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13350, гэрээр эмчлүүлж буй 8, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5032 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3051, 5-9 насны 1723 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.