Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт

Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт

Эрүүл мэндийн сайд Г.Чинбүрэн өнөөдөр томуугийн вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ онд нийт 300 мянган хүн/тун вакцинжуулалт хийх ёстой. Одоогийн байдлаар, вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна. Улаанбаатар хот 62, хөдөө, орон нутаг 57 хувьтай байна.

Вакцин хийлгэх шаардлагатай 6 сартайгаас 5 хүртэлх насны 160 мянган хүүхдээс 96 мянга нь дархлаажуулалтад хамрагдаад байна. 2300 орчим жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагдахаас 62 хувьтай байна. Өндөр настан буюу 65-аас дээш насны 62 мянган иргэн байгаагаас 50 хувь нь хамрагдсан. Эрүүл мэндийн байгууллагын 30 мянган ажилтан ажиллагсад хамрагдахаас 36 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Харин бага ангийн 8600 багш хамрагдахаас 100 хувь вакцинд хамрагджээ. Архаг хууч өвчтэй 32 мянган иргэний 70 хувь нь хамрагдсан.

Аймгуудаас Сэлэнгэ 97 хувьтайгаар тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 20 хувьтай байна. Иймд вакцинжуулалтын явцыг бага дүнтэй аймгууд идэвхжүүлж, эрүүл мэндийн байгууллагын ажлын ачааллыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлсэн хэдий ч улаанбурхан өвчний дэгдэлт харьцангуй бага байгааг хэлэх нь зүйтэй” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сургуулийн сурагчдад зориулсан нийтийн тээврийн шинэ төрлийн карт худалдаанд гарна. 2025-09-27

МАН-ЫН ДАРГААР ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАНГ СОНГОЛОО 2025-09-28

Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна 2025-09-30

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарынхны цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ 2025-09-30

Тууш замд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн хязгаараас хэтрүүлэх зөрчил зонхилж байна 2025-09-30

Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт 2025-10-01

БНСУ-ын “Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ 2025-10-01

Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 2025-10-03

Нэг унц алтны үнэ 4019 ам.доллароос давлаа 2025-10-08

БНХАУ-ын Цао Фейдянь боомт руу баяжуулсан коксжих нүүрсийг хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжив 2025-10-08

Хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөжээ 2025-10-08