Умард Солонгос 2.8 тэрбум орчим ам.долларын криптовалют хулгайлжээ
Умард Солонгос 2024 оноос 2025 оны есдүгээр сарын хооронд дэлхийн өнцөг булан бүрээс 2.8 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий криптовалют хулгайлсан гэж тус улсад авсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хянаж буй олон улсын баг мэдэгджээ.
Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг нийт 11 орны төлөөлөгчдөөс бүрдсэн Олон талт хориг арга хэмжээний хяналтын багийн /MSMT/ лхагва гарагт нийтэлсэн тайланд энэ талаар бичсэн байна. Тайланд дурдсанаар, Умард Солонгосын цахим халдлага үйлдэгчид АНЭУ-ын “Bybit”, Японы “DMM Bitcoin” зэрэг дэлхийн томоохон криптовалютын биржүүдэд нэвтэрч, хулгай хийжээ.
Түүнчлэн АНУ, Их Британи, Өмнөд Солонгос болон бусад орноос цөмийн байгууламж, шумбагч онгоцнуудын талаарх мэдээллийг авахыг оролдсон гэдгийг дурджээ. Мөн Өмнөд Солонгосоос хулгайлсан технологийг Умард Солонгосын тагнуулын хиймэл дагуул, шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужингуудыг хөгжүүлэхэд ашигласан гэж дурдсан байна.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.