С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй

С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй

УИХ -ын гишүүн С. Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Багш нарын цалин хөлс нэмэх  талаар хамтын гэрээг баталгаажуулж байж хүчин төгөлдөр болох ёстой. Өнөөдөр Үйлдвэрийн эвлэл Засгийн газартай хэлэлцээрээ эхлээд явж байгаа.

Ирэх ондоо багтааж багш нарын цалинг 2.5 сая болгох, цаашлаад 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй. Хэлэлцээрээ хурдан байгуулж үр хүнд хүрэх хэрэгтэй. Хоёр талын тоо зөрүүтэй байгаа учраас хэвлэлээр мэдэгдэл хийгээд суугаад байж болохгүй.

Өнөөдөр хэлэлцээр Боловсролын яам дээр үргэлжилж байна. Төсөв батлагдахаас өмнө нэг тоон дээр тогтож, баталгаажуулах чухал. Одоо багш нараас гадна бусад салбараа яах уу гэдэг асуудал бас гарч ирж  байна. Жил бүр цалин нэмнэ гэдэг бодит  байдал дээр нэмэгддэггүй. Хэлэлцээрээ зөрчиж байгаа учраас багш нар ажил хаялт зарлаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ажил хаялтыг битүү улс төржүүлээсэй.

Улсын төсөв батлахад 12 хоног үлдлээ. Төсвөө баталж чадахгүй бол улс төрийн хямрал руу орно. Төсвөө баталж чадахгүй бол төрийн алба хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих эрсдэл бий. Энэ улс төрийн хямралын хурдан зогсоох хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2025-10-29

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо. 2025-10-29

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. 2025-10-30

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов 2025-10-30

Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариу захидал ирүүлжээ 2025-10-30

С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй 2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-10-30

Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ 2025-10-31

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо 18 цагийн өмнө