СЕХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

СЕХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран нь 2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлээд байжээ.

П.Дэлгэрнаран нь 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон юм. Тэрээр боловсролын хувьд 1989 онд ЗХУ-ын Москвагийн цэргийн дээд сургуулийг, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус, тус төгссөн байна. Төрийн балнбаы ажлын хувьд 1990 оноос эхлэн төрийн алба хашиж байсан туршлагатай. СЕХ-ны даргаар томилогдохоос өмнө Нийслэлийн өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, Автотээврийн газрын дарга, Автотээврийн үндэсний төсвийн тэргүүн дэд захиралын алба хашиж байжээ.

Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир даргын үүргийг түр орлон гүйцэтгэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно 2025-12-15

Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 2025-12-16

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 2025-12-16

“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа 2025 2025-12-16

Сайд Ж.Чинбүрэн: Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллав 2025-12-16

СЕХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2025-12-16

Монголбанкны ерөнхийлөгчийн албанд тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол боллоо. 2025-12-16

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр худалдах асуудлыг хэлэлцэж байна 7 цагийн өмнө

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа 6 цагийн өмнө

Ж.ЧИНБҮРЭН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, СЭЛБЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА 5 цагийн өмнө

Улаанбурхан өвчнөөр 6 хүн хэвтэн эмчлүүлж байна 4 цагийн өмнө