XII дахь удаагийн Олон улсын театрын “МИТЕМ” наадмын нээлт боллоо

Хүннү гүрний үр сад 12 дахь удаагийн Олон улсын “МИТЕМ” наадмын хүрээнд Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгээрээ сүр жавхлантайгаар нээлтээ хийлээ. Үзэгчдийн тасралтгүй халуун алга ташилт, уухайн түрлэг дор манай эртний өв соёл дэлхийн тавцанд дахин тодоос тод цуурайтаж, таниулах их аяллын эхлэл ийнхүү ёслол төгөлдөр эхэллээ.”
Энэхүү их үйл хэргийг бодитоор хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, халуун сэтгэлээр дэмжсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин болон тус яамны хамт олонд гүн талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэг, итгэл үнэмшил манай соёл, урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа түгээх их үйлсэд хүч нэмсэн билээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.