Е-9 визээр ажиллаж байгаа иргэдийг дараах үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулна

Е-9 визээр ажиллаж байгаа иргэдийг дараах үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулна

Е-9 визээр ажиллаж байгаа иргэдийг дараах үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулна

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-ын эмнэлгүүдийн “Хинён эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх холбоо”-той хамтран Монгол Улсын иргэдээ эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай төв сар бүрийн хоёр болон гурав дахь долоо хоногийн ням гарагийн амралтын өдрийн үзлэгүүдэд иргэдээ үзүүлдэг. Энэ 5 дугаар сарын 11 болон 18-ны ням гарагуудын үзлэгт Е-9 визээр ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэдийг хамруулахаар бүртгэлээ хийж байна.

2025 оны 5 дугаар сарын 11, 18-ны өдрүүдэд хийх үзлэг, оношилгооны төрөл:
🩺Дотрын ерөнхий үзлэг 
🩺Эмэгтэйчүүдийн үзлэг
🩺Нүд 
🩺Чих, хамар хоолой
🩺Шүд 
🩺Уламжлалт эмчилгээ
🩺Хөлийн судасны бүдүүрлийг шалгаж оношлох

🔵Төвөөс үзүүлэх үйлчилгээ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс иргэдэд эмнэлгийн үзлэгийн бүртгэл хийлгэх, цусны даралт, сахар үзүүлэх, үзлэг оношилгоонд ороход орчуулгын туслалцаа үзүүлж ажиллахаас гадна Монгол Улсын нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлнэ.

🔵Үзлэг, оношилгоо зохион байгуулагдах өдрүүд: 2025 оны 5 дугаар сарын 11, 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдрүүд

🔵Хамрах хүрээ: Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэд

🔵Хамрагдах арга: Дараах холбоосоор орж урьдчилан бүртгэл хийлгээд, тооны хязгаарт багтсан иргэд үзлэгт хамрагдах боломжтой. Тухайн өдрийн үзлэгийн тоонд багтаж амжаагүй иргэд дараа дахин зарлах үед хамрагдаж болно. 

🔵Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1ryV5GeXfrzFTUZpxYQT0__y4MaPPNvXEri344NUuPv8/preview холбоосоор бүртгүүлнэ үү.

🔵Үзлэгт орохоор ирэхдээ: Гадаад паспорт юмуу гадаад иргэний үнэмлэхээ авчирна

🔵Дэлгэрэнгүй мэдээллийг: 02-2266-8228, 02-2278-8030 утсаар авна уу

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХСҮТ 2018 оноос хойш 200 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгажээ. 2025-04-19

ЭХЭМҮТ, УНТЭ-ийн хамтарсан баг нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулга 2025-04-19

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 642 бүртгэгдлээ 2025-04-20

"Шинэ үсгийн багш" буюу Б.Гарьдын хагалгаа амжилттай болжээ. 2025-04-23

Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа хийлээ 2025-04-23

Е-9 визээр ажиллаж байгаа иргэдийг дараах үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулна 2025-04-30

Уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй эмийг нэвтрүүлнэ 2025-05-01

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо 2025-05-01

БНСУ-д эрүүл байх эрхээ эдлэхийн тулд хүндрэлд орохгүй байх нөхцөл бүрдүүлжээ 2025-05-01

“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” маргааш тохионо 2025-05-04

ХСҮТ-д хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо 2025-06-03