Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.

Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.

Монгол Улсад Нисэх хүчин хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.

Монгол Улсад 1925 оны оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Консулын дэнжид Ю-13 онгоцыг газардуулснаар нисэх хүчин байгуулагдсан түүхтэй.  Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлүүлэн барьсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслийн дагуу барьжээ.

Монголд Нисэх хүчин хөгжсөний 100, Монголын иргэний агаарын тээврийн "МИАТ" ТӨХК-ийн 69 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Манай иргэний агаарын тээврийн зах зээлд одоогоор дотоодын 4, гадаадын 16 компани үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компаниудын нэг "United airlines" Монгол Улс руу үйлдсэн анхны нислэг энэ сарын 1-нд болсон. Мөн агаарын тээвэрлэгч гадаадын хоёр компани Монгол Улс руу энэ онд нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа. Ингэснээр агаарын тээврийн зах зээлд гадаадын 19 компани 22 чиглэлд шууд нислэг үйлдэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.