Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Дамбадаржаа дахь “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т зочлон, гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэт зочдыг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, орлогч Т.Баярчимэг нар угтан авч, цогцолбор болон менежментийн талаар танилцууллаа.

Цогцолборыг 2001 оны 10 дугаар сард Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, нийслэл хот, МУЗН, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран байгуулсан юм.

Дэлхийн II дайны дараа японы 14,000 гаруй олзлогдсон иргэнийг Сибирээс авчирч, Засгийн газрын ордны суурь, Дуурийн театр, Гадаад явдлын яамны барилга болон 23 айлын орон сууц, “Элдэв-Очир” кино театр, Улсын төв номын сан, Намын Төв Хорооны 12 айлын орон сууц, Намын сургуулийн хичээлийн байр, Нэгдүгээр амаржих газар, МУИС-ийн байрны өргөтгөл, Их тэнгэр, Сонгино, Нүхт зэрэг газар дахь барилгын бүтээн байгуулалтад ажиллуулсан түүхтэй.

Цогцолборын хадгалалт, хамгаалалтыг гэрээний дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 2025-07-07

“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2025-07-07

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2025-07-07

Засгийн газраас 100 хоногт хэрэгжүүлэх зарим ажилд иргэдээс санал авна 2025-07-08

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтлаа 2025-07-08

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 2025-07-09

29 үндэсний хороог татан буулгалаа 2025-07-09

Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025-07-10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. 2025-07-13

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө 2025-07-13

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ 2025-07-15