БНСУ-ын Сөүл хоттой боловсролын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНСУ-ын Сөүл хоттой боловсролын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Б.Солонго, Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа нар БНСУ-ын Сөүл хотын Захиргааны албан төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд чадварлаг хүний нөөц бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор боловсролын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Энэ удаад та бүхэн “Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн зохион байгуулахаар ирсэнд бид баяртай байна. Та бүхний зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд монголын олон оюутан оролцож, танай улсад суралцан мэдлэг боловсролоо дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашид чадварлаг боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор боловсролын чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.

Харин БНСУ-ын Сөүл хотын Захиргааны Гадаад харилцаа, хотын хөгжлийн бодлогын газрын ерөнхий захирал Ким Су Деок “Энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 20, 21-нд “Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэнг Blue Sky-д зохион байгуулна. Уг арга хэмжээнд манай улсын 16 их, дээд сургуулийн төлөөлөгч оролцон, тус бүр тэтгэлгийн мэдээлэл болон гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрөө танилцуулж, оролцогчдод зөвлөгөө өгөх юм. Тодруулбал, манай улсаас байгалийн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг горилохоор төлөвлөж буй оюутнуудад илүүтэй тэтгэлэг олгох бодлогыг баримталж байгааг дуулгахад таатай байна. Мөн талуудын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор 3-5 сарын богино хугацааны чадавхжуулах сургалт болон магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн. Цаашлаад бидний хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар, Сөүл хотуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт найдаж байна” гэсэн юм.

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Б.Солонго “Хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хот хоорондын харилцаа болон соёлын солилцоо чухал байдаг. Тиймдээ ч 2015 онд Улаанбаатар, Сөүл хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд талууд “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулж, “Улаанбаатарын өдрүүд”, “Сөүлийн өдрүүд” соёлын арга хэмжээг тус тус тогтмол зохион байгуулж ирсэн. Мөн “Солонгосын соёлын өдөр” арга хэмжээг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг. Цаашид ч бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Засгийн газар, өргөн нэвтрүүлгийн KBS телевизтэй хамтран хиймэл оюун ухааны архив бүрдүүлэхээр ажиллаж байна 2025-09-15

Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно 2025-09-16

“102 Police” апплейкшн ашиглалтад орлоо 2025-09-16

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно 2025-09-16

Тээврийн хэрэгслүүд маргааш хуучин хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоно. 2025-09-16

БНСУ-ын Сөүл хоттой боловсролын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2025-09-18

БНСУ-д уул уурхайн 500 инженер бэлтгэнэ 2025-09-22

Иргэдээс мэдээлэл төлбөртэй авна 2025-09-22

Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжив 2025-09-22

ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ БАЙГУУЛНА 2025-09-22

Ж.Чинбүрэн: Хүүхэд бүр өвдсөн үедээ дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй 2025-09-25