Монгол эмч нарт зориулсан “STUDY TOUR” хөтөлбөр БНСУ-д амжилттай эхэллээ.

Монгол эмч нарт зориулсан “STUDY TOUR” хөтөлбөр БНСУ-д амжилттай эхэллээ.

Монголын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлагыг дээшлүүлэх, дэвшилтэт эмчилгээний арга технологийг эх орондоо нутагшуулах зорилгоор “AI Medi Mongolia” ХХК-ийн санаачилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсад “Study Tour” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү хөтөлбөр 2025 оны 10 дугаар сарын 13-нд эхэлж, БНСУ-ын аялал жуулчлалын "WORLD CALLING" компанитай хамтран зохион байгуулагдаж байна. Монголын эмч нарын анхны багт Гоо сайхны мэс засал, Чих хамар хоолойн мэс заслын эмч нараас бүрдсэн бөгөөд Сөүл хотод газардсанаар энэхүү хөтөлбөр албан ёсоор нээгдэж, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, менежмент, дэвшилтэт технологитой танилцсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд "BISTOOL" компанийн "SOFTXiL" брэндийн нүүрний силикон имплантын үйлдвэрлэл, аюулгүй хэрэглээний арга зүй ба хамрын гоо сайхны мэс засал сэдэвт сургалтууд явагдсан бөгөөд "LAMICHE", "KODI", "345 Plastic Surgery Hospital" зэрэг гоо сайхны мэс заслын нэр хүндтэй эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж Солонгос эмч мэргэжилтнүүдтэй туршлага солилцлоо. Хөтөлбөрийн төгсгөлд сургалтад хамрагдсан эмч нарт сертификатыг гардуулсан байна. 

 

Мөн БНСУ төдийгүй Азийн томоохон эмнэлгүүдийн нэг болсон "Samsung Medical Center"-т зочилж, дэлхийн түвшний эрүүл мэндийн менежмент, дижитал системийн шийдлийг судалсан нь онцлох үйл явдал байв.

Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид Сөүл хотын түүх, соёлын дурсгалт газруудаар аялж, Солонгосын соёл, уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцсан нь соёл, боловсрол, мэргэжлийн хосолсон үнэт туршлага боллоо.

“Study Tour” хөтөлбөр нь Монголын эмч, мэргэжилтнүүдэд олон улсын түвшинд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх бодит боломжийг олгож байгаа юм.

📞 Хөтөлбөрт хамрагдах болон хамтран ажиллахыг хүссэн байгууллага, эмч нар 9917-1346, 9509-4108 дугаараар холбогдоно уу!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.