Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.640 болжээ

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.640 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.640 болжээ.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,603, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 22 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал,Х ӨСҮТ-д 4 хүн, хөдөө орон нутагт 18 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр 7 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5109 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3167, 5-9 насны 1767 хүүхэд, 15-19 насны 1730 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ 2025-11-14

БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. 2025-11-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлт ирүүллээ. 2025-11-15

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа 2025-11-17

Монголд 132 орны 37 мянган гадаадын иргэн амьдарч байна 2025-11-17

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.640 болжээ 2025-11-17

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно 2025-11-18

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа 2025-11-18

Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 2025-11-18

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо 2025-11-19

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв 2025-11-20