УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Н.Учралд өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “УИХ-ын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх харилцааг хэт ерөнхий хуульчилсан бөгөөд уг зохицуулалтууд нь хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, санал хураалтын үр дүнг иргэдэд мэдээлэх бус нэвтрүүлэх, албан хэрэг хөтлөх, тэмдэглэлийг хадгалах шинжтэй байна хэмээн төсөл санаачлагч үзэж байна.
Түүнчлэн Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн" гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасны дагуу УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэг, түүний үр дүн, төлөөллийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй гишүүний саналыг иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж байх нь төрийн үүрэг гэдгийг тодотгож өгсөн.

Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны чухал ач холбогдолтой хэсэг буюу хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүн, гишүүн бүрийн саналыг тухайн өдрөө товч мэдээлэл хэлбэрээр УИХ-ын албан ёсны цахим хуудаст байршуулан санал хураалтын ил тод, нээлттэй байдлыг хангах шаардлагатай байна хэмээн төсөл санаачлагч тодотгов. Иймд хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134 дүгээр зүйлд заасан чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх журмыг боловсронгуй болгож, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан хуралдааны санал хураалтын дүн, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналыг УИХ-ын албан ёсны цахим хуудаст товч мэдээлэл хэлбэрээр тухайн өдрөө байршуулахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал хангагдах, сонгогчид ил санал хураалтаар шийдвэрлэсэн асуудлын үр дүнг богино хугацаанд авах, сонгосон гишүүнийхээ байр суурь, өгсөн саналыг мэдэх эрхийг баталгаажуулж, ард түмний засаглах эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна иргэдийн төрд итгэх итгэлд эергээр нөлөөлнө гэж үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна 2025-12-17

Сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 2025-12-17

ЗГ: Зүрх судасны үндэсний төвийг барина 2025-12-17

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2025-12-17

Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо 14 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цагийн өмнө

Төвийн ихэнх нутгаар өнөөдөр цасан шуургатай 13 цагийн өмнө

БНСУ-ын Парламентийн гишүүд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлжээ 10 цагийн өмнө

Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Г.Номин ажлаа хүлээн авлаа 10 цагийн өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ. 9 цагийн өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа 9 цагийн өмнө