Бидний тухай

www.olnodo.com Сайтын танилцуулга :

Өнөөдрийн сайхан эхлэл, Ирээдүйн сайн сайхны эхлэл гэсэн уриатай ажилладаг “www.olnodo.com” сайт маань анх 2009 онд БНСУ-д “olnodoshop.com” нэртэйгээр интернет худалдааны чиглэлд үйл ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй билээ.

Тухайн үедээ Монгол улсын анхны интернет худалдааны сайтуудын нэг байсан бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирлээ. Тэр дундаа БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдээ чанартай үнэ хямд бараа бүтээгдэхүүнээр ханган үйлчилж итгэлийг нь олсон хамт олон юм.

Үүсгэн байгуулагдсан 10н жилийнхээ босгон дээр үндсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “www.olnodo.com” болон албан ёсоор нээлтээ хийгээд байна.  

Манай сайт нь “Сайхныг түгээж, Саарыг сурталчилахгүй” гэсэн үндсэн нийтлэлийн бодлого баримтлан ажиллах бөгөөд БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийнхээ шудрага дуу хоолой болох болно.

Гэгээн мөрөөдөлтэй, өөрийн амьдралдаа сайхан эхлэл хийхийг хүсэж буй залуучуудтай хамтран ажиллахад манай сайтын үүд хаалга үргэлж нээлттэй байна.

www.olnodo.com” Сайтын Форум хэсгийн булангууд :

Энэхүү сайтын гол онцлог бол Солонгос улс дахь Монголчуудаа хэрэгцээт мэдээ мэдээллээр хангахаас гадна сайтын “Форум” булангуудаараа дамжуулан иргэд хоорондоо мэдээллээ солилцох, зараа байршуулах, мэндчилгээ дэвшүүлэх гэх мэтээр хэрэглэгчид сайтыг өөрийн хэрэгцээнд ашиглах бүрэн боломжтой байдал юм.

Та манай сайтын Форум хэсгийн “Эрүүл мэнд” булангаас Солонгос улсын бүхий л эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл, Монгол иргэдэд үйлчилдэг эмнэлгүүд гэх мэт Солонгос улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахтай холбоотой бүхий л мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой юм.

Форум хэсгийн “Боловсрол”, “Аялал жуулчлал” гэх булангуудаас мөн ялгаагүй Солонгос улсад суралцахтай холбоотой, Аялахтай холбоотой бүхий л мэдээллийг нэгдсэн байдлаар авах боломжтой юм.

www.olnodoshop.com

 Монголын анхны “On-line” худалдааны сайт :

 OLNODOSHOP.COM онлайн худалдааны дэлгүүр нь хэрэглэгчдийн хүсэлтээр олдохгүй бүх төрлийн барааг, дэлхийн хаанаас ч олж нийлүүлдгээрээ бусад онлайн худалдааны дэлгүүрээс онцгой үйлчилгээтэй юм.

Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчуудын интернет худалдааныы найдвартай түнш байгууллага гэдгээрээ олонд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн манай хамт олон эрхэм хэрэглэгч танд хамгийн чанартай хийгээд үнэ хямд бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох болно.

Таны цаг завыг хэмнэж

Олдохгүй бүх төрлийн барааг зөвхөн бид олж өгч чадна !

Интернет дэлгүүрийн танилцуулга :

  • Орон сууц, Үл хөдлөх
  • Тээврийн хэрэгсэл
  • Тавилга
  • Хувцас гутал
  • Цахилгаан бараа
  • Гар утас
  • Тоног төхөөрөмж
  • Гоо сайхан
  • Гэр ахуйн бараа 
  • Хүүхдийн бараа гэх мэт ....

Солонгос улсад ажиллаж амьдрахад хэрэгтэй мэдээлэл болон өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг нэг дороос олохын зэрэгцээ зар мэдээгээ бусдад түгээж, бүтээгэхүүн үйлчилгээгээ зарж борлуулах боломжуудыг танд ологох болно!!!

www.olnodo.com сайтаас та юу олж болох бэ?

  • Монгол Солонгос мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах.
  • Солонгосын Элчин сайдын яам болон Солонгос улс дахь Монгол улсын элчин сайдын яамдуудаас гарч буй зарлал, журмуудтай холбоотой мэдээллүүдийг олж үзэх болон авах.
  • Солонгос улсад ажиллаж амьдархад хэрэгтэй бүхий л мэдээллүүдийг олж авах болон бусадтайгаа хуваалцах боломжтой.  

/Суралцах, Аялах, Ажилд орох, Орон байр олох, Эмчлүүлэх гэх мэт.../

  • Солонгос улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол аж ахуй нэгж байгууллагууд ба төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээллийг нэг дороос олж авах.
  • Өөрт хэрэгтэй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг Интернет худалдаагаар Монголоос, Солонгосоос худалдан авах боломжтой.