Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 90 ширхэг автомашиныг өчигдөр /2020.06.29/ Сүхбаатарын талбайд гардуулан өглөө.