Үйлчилгээний нөхцөл
I. Нийтлэг үндэслэл
1.1. “ГЖМ” ХХК (цаашид “Компани” гэх) нь интернет сайт болох olnodo.com, olnodoshop.com болон iOS, Android үйлдлийн системтэй гар утасны програм дээр үзүүлэх үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна.
1.2. Энэхүү нөхцөл нь Хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3. Энэхүү нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно
Үүнд :
- Компани – “ГЖМ” ХХК
- Сайт – olnodo.com, olnodoshop.com интернет сайт болон iOS, Android үйлдлийн системтэй гар утасны аппликейшн болох платформ (цаашид “Сайт” гэх)
- Хэрэглэгч – Энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн Компанийн үйлчилгээг авч буй хувь хүн болон хуулийн этгээд
- Olnodo.com, Olnodoshop.com үйлчилгээ – Сайтын туслалцаатай Компанийн үзүүлж буй төлбөргүй болон төлбөртэй үйлчилгээ.
1.4. Olnodo.com, Olnodoshop.com сайтын үйлчилгээг Хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. olnodo.com, olnodoshop.com-оор үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.
1.5. Olnodo.com, Olnodoshop.com дэх аль нэг үйлчилгээг ашиглаж эхлэх, аппликэйшн суулгах эсвэл бүртгүүлснээр Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Olnodo.com, Olnodoshop.com-ий үйлчилгээг авах эрхгүй.
1.6. Компани нь интернет Хэрэглэгчдэд тус нөхцөлийн дагуу үйлчилгээг ашиглахыг санал болгож байна.
1.7. Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Компанийн оролцоогүйгээр явагддаг болно. Компани нь зар байршуулах худалдааны платформоор л хангадаг болно.
II. Бараа бүтээгдэхүүн, Үйлчилгээ нийтлэх журам :
2.1. Хэрэглэгч нь сайтын заасан хуудсыг бөглөснөөр өөрийн санал болгож буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайтад зарлан нийтлэх бүрэн эрхтэй.
2.2. Хэрэглэгч сайтын гишүүнээр саадгүй бүртгүүлэх бүрэн эрхтэй бөгөөд бүртгэлд өөрийн гар утасны дугаар, Имэйл хаяг гэх мэт хувийн мэдээллээ бүртгүүлэн сайтанд нэвтэрч, сайтын үйлчилгээг авах эрхтэй.
2.3. Сайтын үйлчилгээг авснаар энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дүрэм журмыг заавал мөрдөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.4. Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, нууц кодтой холбоотой бүх асуудлын хариуцлагыг өөрөө үүрнэ. Хэрэглэгч зөвхөн өөрийн утасны дугаар, нууц код ашиглан сайтын үйлчилгээг авах эрхтэй.
2.5. Нэг Хэрэглэгч нь (хувь хүн болон хуулийн этгээд) нэг л бүртгэлтэй байна. Нэгээс илүү бүртгэлтэй байх нь хориотой тул автомат системээр тогтоогдсон давхар бүртгэлүүд түр хаагдах болон түгжигдэх болно.
2.6. Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, гуравдагч этгээдэд өгөхгүй байх үүрэгтэй.
2.7. Цахим худалдааны үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгч нь өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг сайтын журмын дагуу нийтлэх эрхтэй. Бараа үйлчилгээг нийтэлснээр тус дэлгүүрийн эзэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэлсэн барааг зарах, үйлчилгээг үзүүлэх эрхтэй гэж ойлгоно.
2.8. Дэлгүүрийн эзэн нь борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр бүрэн хариуцна.
2.9. Худалдан авагч, захиалагчийн талаас барааны баталгаат хугацаа, чанар аюулгүйн байдлыг, түүнчлэн санал болгосон үйлчилгээнийх нь тусгай зөвшөөрлийг нэхэмжилсэн тохиолдолд дэлгүүрийн эзэн буюу худалдагчийн талаас батлан дааж, тэдний хүсэлтийг биелүүлэх үүрэгтэй.
2.10. Дэлгүүрийн эзэн нь өөрийн зарж буй бараа бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг мэддэг байх шаардлагатай бөгөөд буруу мэдээлэл оруулсан тохиолдолд нэмэлт мэдээллийг засвар оруулан нэмэх үүрэгтэй.
2.11. Хүргэлтийн үйлчилгээ зэрэг үйлчилгээ үзүүлэх нөхцөл зэргийг барааны тайлбар хэсэгт дэлгэрэнгүй бичиж оруулна. Худалдаалж буй бараа бүтээгдэхүүн болон санал болгож буй үйлчилгээнийхээ үнэ хөлсийг зарын эзэн үнэлэх ба хууль дүрэмд харшлахгүй болно.
89М дагагчид