БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён тэргүүлж байна.

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Ли Жэ Мён тэргүүлж байна.

БНСУ-ын Ардчилсан намын /АН/ дарга асан Ли Жэ Мён 49 орчим хувийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тэргүүлж байгааг өнөө өглөө танилцуулсан санал асуулгын дүн харууллаа.

Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг онц байдал зарласантай холбогдуулан албан тушаалаас нь огцруулсны дараа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зургаадугаар сарын 3-нд явуулахаар товлоод байгаа юм.

Өнгөрсөн лхагва гаргаас баасан гаргийн хооронд 18-аас дээш насны 1506 хүний дунд явуулсан санал асуулгын дүнгээр Ли Жэ Мён 48.8 хувийн саналаар тэргүүлсэн байна. Харин консерватив үзэлт “Ардын хүч” намд /АХН/ элсэж, сонгуульд өрсөлдөхөө өнгөрсөн сард зарласан Хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Су 10.9 хувийн саналаар удаалсан нь өнгөрсөн долоо хоногийнхоос 5.4 хувиар буурчээ.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Су ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлаагүй боловч санал асуулгад нэр нь анх удаа багтаж 8.6 хувийн санал авсан байна. Түүнчлэн АХН-ын дарга асан Хан Дун Хун 6.2 хувь, Дэгү хотын захирагч Хон Жун Пё 5.2 хувийн санал авсан бол Шинэчлэлийн төлөөх шинэ намын хууль тогтоогч Ли Жүн Сок 3 хувиар удаалжээ. Бусад нэр дэвшигчийн хувьд 3-аас бага хувийн санал авсан байна.

Харин намаар нь авч үзвэл, АН 46.7 хувийн санал, АХН 33.1 хувийн санал тус тус авчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан баривчилгаа 2025-4-14-өөс 6 сарын 29 хүртэл үргэлжилнэ. 2025-04-10

БНСУ-д нутаг нэгтнийхээ аминд хүрсэн залууд 16 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо 2025-04-11

Н.Учрал: Төрийн өмчит компаниуд улс төрөөс ангид, ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой 2025-04-12

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл гэргийн хамт ордноос нүүлээ 2025-04-13

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох эрүүгийн хэргийн эхний шүүх хурал болов. 2025-04-14

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён тэргүүлж байна. 2025-04-14

БНСУ-д сүүлийн гурван жилийн хугацаанд 63 нүх үүссэн байна.  2025-04-14

Пэгдү уулын Умард Солонгосын нутагт хамаарах хэсгийг дэлхийн геопаркаар бүртгэжээ 2025-04-16

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг уриалжээ. 2025-04-18

БНСУ шинэ үеийн уян робот бүтээжээ. 2025-04-19

БНСУ-ын визгүй иргэдийг Кимхэ олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг дахин анхааруулж байна. 2025-04-21