Пэгдү уулын Умард Солонгосын нутагт хамаарах хэсгийг дэлхийн геопаркаар бүртгэжээ

Пэгдү уулын Умард Солонгосын нутагт хамаарах хэсгийг дэлхийн геопаркаар бүртгэжээ

Умард Солонгос-Хятадын хил дээрх Пэгдү галт уулын Умард Солонгосын нутагт хамаарах хэсгийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Дэлхийн геопаркаар бүртгэн авчээ.

ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл Пэгдү уулыг дэлхийн геопаркийн сүлжээнүүдийн жагсаалтад оруулахыг даваа гарагт дэмжсэн байна. Ингэснээр Умард Солонгос улс анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркийн сүлжээнд нэгджээ.

Геологийн чухал ач холбогдолтой байгалийн дурсгалт газруудыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг тогтвортой хадгалж хамгаалахыг дэмжих зорилгоор уг жагсаалтыг хөтлөн өргөжүүлсээр ирсэн юм.

Өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлөөс тус уулын Хятадын нутаг дахь хэсгийг буюу Чанбайшань уулыг /хятад нэрээр/ ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркаар бүртгэсэн байна.

Умард Солонгосын тал үүнээс нэг жилийн өмнө буюу 2019 онд тус уулыг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч “COVID-19” цар тахлын улмаас Умард Солонгост очих боломжгүй болсон тул Хятадын хүсэлтийг эхлээд баталгаажуулжээ.

Мөн ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл Өмнөд Солонгосын Данян, Донхэан дахь геопаркуудыг Дэлхийн геопаркийн сүлжээнд нэмж оруулснаар тус улсын геопаркуудын тоо 7 болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Учрал: Төрийн өмчит компаниуд улс төрөөс ангид, ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой 2025-04-12

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл гэргийн хамт ордноос нүүлээ 2025-04-13

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох эрүүгийн хэргийн эхний шүүх хурал болов. 2025-04-14

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён тэргүүлж байна. 2025-04-14

БНСУ-д сүүлийн гурван жилийн хугацаанд 63 нүх үүссэн байна.  2025-04-14

Пэгдү уулын Умард Солонгосын нутагт хамаарах хэсгийг дэлхийн геопаркаар бүртгэжээ 2025-04-16

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг уриалжээ. 2025-04-18

БНСУ шинэ үеийн уян робот бүтээжээ. 2025-04-19

БНСУ-ын визгүй иргэдийг Кимхэ олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг дахин анхааруулж байна. 2025-04-21

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын шүүх хурал үргэлжилсээр байна. 2025-04-23

2025 оны дэлхийн шилдэг авто машинаар“Kia EV3” шалгарчээ. 2025-04-23