Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс зөвлөмж гаргалаа

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс зөвлөмж гаргалаа

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн дүрмийн 2.5-т заасны дагуу 2025 оны эхний хуралдаан өнөөдөр боллоо.

Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д болсон эл хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүлэв.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “НҮБ-аас 2020-2030 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил” болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлсэн. Үүнийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн ч нөхцөл байдал сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харууллаа. Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх ажил хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол гарах хандлагатай боллоо. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124 мянган ослыг бүртгэж, 43.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Ослын улмаас 2534 хүн нас барсны 312 нь хүүхэд байна. Харин 14905 хүн гэмтсэний дотор 3861 хүүхэд гэмтсэн гэх статистик бий. Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд Тээврийн цагдаагийн албанаас  3.07 сая зөрчил илрүүлжээ. Үүнээс 3.06 сая жолоочид торгууль ногдуулсан бол 28155 согтуу жолоочийг илрүүлсэн байна. Түүнчлэн 20 мягган  жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилсан аж.

Энэ оны анхдугаар хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр зөвлөмж гаргалаа. Тодруулбал, хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн зарим заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлыг эрчимжүүлэхээр тогтсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр болох үйл явдлын тойм 2025-04-22. 2025-04-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2025-04-22

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ 2025-04-22

Төвийн аймгуудаар салхи секундэд 24 метр давж, шороон шуурга шуурна 2025-04-22

Өнөөдөр Төрийн Ордонд “Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Үндэсний зөвлөл” хуралдаж байна. 2025-04-22

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс зөвлөмж гаргалаа 2025-04-22

Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг нийслэлийн 100 цэгт байршууллаа.  2025-04-22

БНСУ-д эмчилгээ хийлгэх иргэд, асран хамгаалагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх хүсэлт гаргав 2025-04-22

НББХ: БНСУ-аас хорт хавдрын эмүүдийг авч эхэлснээр эмчилгээний чанар сайжирч байгааг онцоллоо. 2025-04-22

"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 2500 гаруй хүн бүртгүүлээд байна 2025-04-22

Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ 2025-04-22