БНСУ-д эмчилгээ хийлгэх иргэд, асран хамгаалагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх хүсэлт гаргав

БНСУ-д эмчилгээ хийлгэх иргэд, асран хамгаалагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх хүсэлт гаргав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг ГХЯ-нд өнөөдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг хөндөж тавив. Үүнд:

-БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох;

-БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;

-Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргах асуудлыг судалж үзэх;

-БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох талаар судалж үзэх;

-Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2025 оныг дуустал 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан. Үүнтэй холбогдуулан харилцан адил байх зарчмын хүрээнд эхний ээлжинд эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэх зэрэг болно.

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжихөд хоёр улсын иргэдийн найрсаг харилцаа, иргэдийн солилцоо чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлоод, ноот бичгээр албан ёсоор хүсэлт болгож байгаа дээрх асуудлыг солонгосын тал нухацтай судлан үзэж, шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэв.

Элчин сайд Чой Жин Вон БНСУ-д зорчих, виз мэдүүлэхэд монгол иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сайн ойлгож, үүнд анхаарч буйгаа илэрхийлээд дээрх тодорхой асуудлын мөрөөр судалж, монголын талтай үргэлжлүүлэн зөвшилцөж, хамтран ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ 2025-04-22

Төвийн аймгуудаар салхи секундэд 24 метр давж, шороон шуурга шуурна 2025-04-22

Өнөөдөр Төрийн Ордонд “Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Үндэсний зөвлөл” хуралдаж байна. 2025-04-22

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс зөвлөмж гаргалаа 2025-04-22

Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг нийслэлийн 100 цэгт байршууллаа.  2025-04-22

БНСУ-д эмчилгээ хийлгэх иргэд, асран хамгаалагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх хүсэлт гаргав 2025-04-22

НББХ: БНСУ-аас хорт хавдрын эмүүдийг авч эхэлснээр эмчилгээний чанар сайжирч байгааг онцоллоо. 2025-04-22

"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 2500 гаруй хүн бүртгүүлээд байна 2025-04-22

Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ 2025-04-22

Л.Мөнхбаясгалан: Иргэд аж ахуй нэгжүүд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа 2025-04-23

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг бүх аймагт байгуулна 2025-04-23