Ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа

Ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тав дахь хуралдаан өнөөдөр (2025.04.22) Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт болов.

Энэ удаагийн хуралд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, М.Бадамсүрэн болон УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг нар оролцлоо.

Хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль түүний хэрэгжилтийн талаар танилцуулахын зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдал, бодит тоон мэдээлэлд үндэслэсэн судалгаа, дүн шинжилгээний үр дүн, нөлөөлөл, нэхэмжлэлийн хяналтын үйл явц түүний цахим шилжилт, орлого, зардлын тооцоолол, эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлууд, засаглал, тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд цаашид эрүүл мэндийн байгууллагын бодит нөхцөл байдалд тулгуурлан актуар тооцооллыг эрчимжүүлэх, нэхэмжлэлийн хяналтын үйл явцыг сайжруулах, оновчтой болгож цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээ авах, иргэд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хүндрэл, чирэгдэлгүй байхаар санхүүжилтийн хяналтын тогтолцоог бий болгох талаар санал хэлэв. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд санал оруулахад нээлттэй, идэвх санаачилгатай хамтран ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НББХ: БНСУ-аас хорт хавдрын эмүүдийг авч эхэлснээр эмчилгээний чанар сайжирч байгааг онцоллоо. 2025-04-22

"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 2500 гаруй хүн бүртгүүлээд байна 2025-04-22

Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ 2025-04-22

Л.Мөнхбаясгалан: Иргэд аж ахуй нэгжүүд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа 2025-04-23

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг бүх аймагт байгуулна 2025-04-23

Ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа 2025-04-23

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно 2025-04-23

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ 2025-04-23

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2025-04-23

Ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана. 2025-04-23

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ 2025-04-23