Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг бүх аймагт байгуулна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг бүх аймагт байгуулна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улсын хэмжээнд 6 аймагт стандартын тохилог байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүх талын цогц үйлчилгээ хүргэж байна.
Архангай аймагт баригдаж байгаа энэхүү төвийн барилгын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай, ирэх 8 дугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа аж. Цаашид бүх аймагт жишиг загвараар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулахаар зорьж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.