Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулав

Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулав

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, цаг үеийн мэдээлэлтэй танилцан, үүрэг чиглэл өглөө.

Тус аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар нийт 277580 толгой төл бойжиж байна.

Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээгээр 15 суманд их буюу эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажлын төлөвлөгөөг батлуулан, шаардагдах төсвийг тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян “Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэж байна. Газар зүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ихээхэн ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалт бүхий манай улсын хувьд сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаагаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулах нь үр дүнтэй” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Мөн тэрээр нийт нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хуурайшилт өндөр байгаатай холбогдуулан ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх зорилгоор шуурхай хөдөлгөөнт бүлэг томилж ажиллуулах, холбогдох зардлыг эртнээс оновчтой төлөвлөж, зарцуулах, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэхийг анхаарууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Том оврын ачааны машин, приустэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ 2025-04-24

E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ 2025-04-24

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ 2025-04-24

Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов 2025-04-24

Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой маргааш тохионо. 2025-04-24

Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулав 2025-04-24

Мега төслүүдэд гадаадад ажиллаж буй Монголчууддаа оролцуулах боломж шийдлийг цахимаар хэлэлцлээ. 2025-04-24

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв 2025-04-24

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2025-04-25

25 дугаар эмийн сангийн уулзвараас ТЗДС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ 2025-04-25

Б.Ууганбаяр: Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг хуулийн хэлэлцүүлэгт оруулаагүй 2025-04-25