Б.Ууганбаяр: Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг хуулийн хэлэлцүүлэгт оруулаагүй

Б.Ууганбаяр: Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг хуулийн хэлэлцүүлэгт оруулаагүй

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдэгдэл гаргав.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хурал, 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад МСНЭ болон мэргэжлийн байгууллага, сэтгүүлчдээс төлөөллийг оролцуулаагүй ХЗДХЯ, УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалт, процессын үйлдэлд эргэлзэж буйгаа мэдэгдэж байна. Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүргийг дүрмээр хүлээж, гишүүдийн нийтлэг эрх ашиг дээр эвлэлдэн нэгдсэн мэргэжлийн байгууллага болох МСНЭ нь Засгийн газраас өргөн бариад буй дээрх хуулийн төслийг боловсруулах ХЗДХЯ-ны Ажлын хэсэгт төлөөллөөрөө дамжуулан салбарынхны саналыг тусган ажилласан болно. Гэвч хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хуралдаануудад МСНЭ-ийн төлөөллийг оролцуулаагүйгээс үүдээд тус байгууллага өөрийн чиг, үүргээс татгалзсан мэт ойлголтыг хэвлэл мэдээллийнхэнд болон олон нийтэд төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэсэнд харамсаж байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэлцүүлгийн явцад мэдэгдэхдээ төслийг МСНЭ бүхэлд нь дэмжсэн мэт ойлголт төрүүлэх, МСНЭ-ийн удирдлагуудтай ярилцаж тохиролцсон гэх агуулгыг илэрхийлснийг няцааж буйгаа мэдэгдэж байна. МСНЭ нь Ажлын хэсэгт төлөөллөөр дамжуулан ажиллахдаа төсөлд салбарынхны санал, байр суурийг тусгах явцдаа хууль санаачлагчдын байр суурийг харилцан хүндэтгэж, дэмжих боломжгүй бүлэг, заалтын тухайд ч саналаа тухай бүр илэрхийлэн протоколд тэмдэглүүлж байсан бөгөөд зарим асуудлыг УИХ-ын хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэх, хууль тогтоогчдын бүрэн эрхийг хүндэтгэх үүднээс хандсан болно. Цаашид УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийнхний байр суурь, дуу хоолойг тусгах, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулах, боломжоор хангаж ажиллахыг Засгийн газар, УИХ-ын Тамгын газраас шаардаж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулав 2025-04-24

Мега төслүүдэд гадаадад ажиллаж буй Монголчууддаа оролцуулах боломж шийдлийг цахимаар хэлэлцлээ. 2025-04-24

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв 2025-04-24

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2025-04-25

25 дугаар эмийн сангийн уулзвараас ТЗДС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ 2025-04-25

Б.Ууганбаяр: Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг хуулийн хэлэлцүүлэгт оруулаагүй 2025-04-25

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ. 2025-04-25

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2025-04-25

260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан бүлэг этгээдүүдийг илэрүүлжээ. 2025-04-26

“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна 2025-04-26

Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно 2025-04-26