Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орж буй Лео Зенг-д баяр хүргэж, Австрали нь Монгол Улсын гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншүүдийн нэг гэж үздэгийг тэмдэглэв.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллахын чухлыг онцолж, Элчин сайд энэ чиглэлээр идэвх, зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Лео Зенг Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, “Өргөтгөсөн түншлэл”-ийн зарчмаар хөгжиж ирсэн харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах зорилт тавьж буйгаа онцоллоо.

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

31 эмч ажлаас халагдах хүсэлтээ өгсөн байна. 2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-05-21

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж 6 хувийн хүүтэй зээл олгоно 2025-05-21

Засгийн газрын ээлжит хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025-05-21

БНСУ-ын хил дээрээс буцаагдаж, эрхээ зөрчүүлсэн иргэдийн гомдлыг хүлээн авна 2025-05-21

Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-05-21

Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан үргэлжилж байна. 22 цагийн өмнө

ОХУ-ын “Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ 7 цагийн өмнө

Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо орно 7 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 6 цагийн өмнө

Ахуйн гал түймрийн 67.1 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. 5 цагийн өмнө