Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо орно

Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6-+11 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11-+16 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр +21-+26 градус, бусад нутгаар +17-+22 градус дулаан байна.
Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байхыг ЦУОШГ анхааруулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.