Эмүжин: Нүүрээ нуучихаад "Сайдаа хамгаалъя" гээд зогсож байна.

Эмүжин: Нүүрээ нуучихаад "Сайдаа хамгаалъя" гээд зогсож байна.

Залуу үе шүү дээ, ингэж зовоохоо больчих л доо. Нүүрээ нуучихаад "Сайдаа хамгаалъя" гээд зогсож байна.

Эрх мэдэлтний суудал сэнтийг эгэл ардын үр хүүхэд хамгаалаад, хөлстэй хэдэн цаасны төлөө хөлөө чилж, хоолойгоо цуцтал зогсож байна. Энэ шударга явдал юм уу, энэ тэгээд манай залуухан гэгддэг Ерөнхий сайдын ардчилал уу?

Ялзарна ялзарна гэхэд ямар залуухнаараа, яасан муухай ялзарсан хүн бэ, арай ч ингэнэ чинээ санасангүй. Төрийн хүний мөн чанар, түмний өмнө хүлээсэн ёс зүй хаачив аа? Тэртэй тэргүй үеэ элээсэн бид явж, үеэ эзлээд тэд үлдэнэ, ирэх цагийнхныг ингэж бүү гутаа!

Тэд ээж аав болно, тэд эх орон үүрнэ, хайрлах сэтгэл байсангүй юууу?

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.