Э.Бат-үүл: Шуурхай хүргэх сонордуулга байна!

Э.Бат-үүл: Шуурхай хүргэх сонордуулга байна!

Намын дарга Цогтгэрэлд Непалын Катманду хотоос мэндчилж, шуурхай хүргэх сонордуулга байна!
МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй!

Нэгд: Непалын баруун чиглэлийн Непалын Конгресс намын эмгэнэлт хувь заяа бидэнд маш том сургамж болохоор байна! Тэд Непалын Коммунист Намтай хэд хэдэн удаа МАНАН байгуулж,тэдний барьцаанд ороод,одоо тэдэнтэйгээ хамт сүйрч  бна! 
Ядуучуудыг аврагч гэж өөрийгөө зарласан коммунист нам, засгийн эрх аваад,тамтаггүй авилгалтай данхар төр байгуулан,өөрсдөө Непалын хамгийн баян давхарга болсон аж. 
Тэдэнд хууртсан ядуучууд болон байнга дээрэмдүүлж туйлдсан хувийн хэвшил хоёрын үзэн ядалт туйлдаа хүрч хамтран бослого гаргажээ.Ядуучууд нь "бид ядахдаа шударгаар ядуучууд баймаар бна!" гэж хашхиран боссон аж!
Коммунистууд угийн муу санаатай тул,ийм болно гэж хаширлаад  барууны Конгресс намыг албан тушаалаар хахуульдан уруу татаж МАНАН байгуулаад тэр намыг "алж" орхижээ!
Уг нь бүх нийтээрээ Конгресс намд найдлага тавих байсан ажээ! 
Одоо хөөрхий Конгресс намын удирдлага болон парламентийн гишүүд нь коммунист намынхантай адил Хятад,Энэтхэг гэх мэт гадаад руу гараад зугтсан, одоо энэ орон үнэндээ эзгүй байна! 
Бүх байруудаа шатаалгасан төрийн албад нь палаатак майханд үйл ажиллагаагаа явуулж байна! 
Хоёрт: Одоо МАН-ын дотор  "иргэний дайн" болж бна. Непалийн Коммунист намын дотор бас ийм алалдан болж байж.Гэтэл, Конгресс намын хашрууд нь "ингэж өөрөө сүйрч байгаа намтай нийлж болохгүй" гэж анхааруулсаар байтал,залуус нь албан тушаалд шунан коммунист Намтай хамтран МАНАН байгуулчихаж.Тийн шатаж буй байшин руу гүйж ороод өөрсдийгөө хамт шатаажээ!
Одоо Непальд улс орноо цааш нь аваад явах том нам байхгүй болсон. Бослого гаргасан залуус нь эмоцоороо тэмцсэнээс өөр юу ч үгүй юм бна.Одоо бүр хоорондоо муудалцаад салахгүй байгаа аж. Тодорхой зорилго,зохион байгуулалт юу ч үгүй, зүгээр л үймсэн олон түмэн бна!
Непалчууд, буддын шашны нөлөөгөөр  дөлгөөн тайван улс тулдаа л оршиж байна!
МАН  төр авч явах нь бүү хэл өөрийгөө авч явах чадваргүй болсон.Одоо улс орныг цааш нь авч явах хариуцлага манай нам дээр бууна шүү!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.