БНСУ-ын экс Ерөнхийлөгчийн эхнэрийн тансаг бэлэг дуулиан дагуулав

БНСУ-ын экс Ерөнхийлөгчийн эхнэрийн тансаг бэлэг дуулиан дагуулав

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Yoon Suk Yeol нь "улс орондоо цэргийн дэглэм тогтоохоор оролдсон" шалтгаанаар хугацаанаасаа өмнө огцорсон билээ. Түүний энэ үйлдлийг эхнэрийнх нь үнэтэй бэлэг авсан хэрэг шүүхийн шатанд шилжсэнтэй холбон тайлбарладаг. Тэгвэл прокурорууд "Yoon Suk Yeol-ийн эхнэр сүмээс тансаг бэлэг авсан" гэх хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Эв нэгдлийн сүмийн тэргүүнийг гадагшаа зорчихыг хоригложээ. Тус сүмийн өндөр албан тушаалтан нь хатагтай Kim Keon Hee-д бөөгөөр дамжуулан 60 сая воны (43.405 ам.доллар) үнэтэй алмаазан зүүлт, хоёр Chanel цүнх бэлэглэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл Yoon Suk Yeol-ийг 2022 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа бөө Jeon Seong-bae нь хатагтай Кимд уг эд зүйлсийг хүргэн өгч, сүмийн нэрийн өмнөөс бизнесийн тусламж хүссэн тухай эх сурвалжууд хэлжээ. Мөрдөн байцаагчид "Chanel" цүнхнүүдийг Кимийн хувийн туслах “Юү” гэгч хүлээн авсан бөгөөд тэрээр сүүлд нь нэмэлт төлбөр төлж хоёр өөр загварын цүнхээр солиулсан болохыг тогтоосон байна. Прокурорууд цүнхний цуврал дугаарыг олж аваад "Chanel" брэндийн БНСУ дахь төв байрыг нэгжиж, уг цүнхнүүдийг Эв нэгдлийн сүмээс худалдан авсан бараа мөн болохыг баталгаажуулжээ. Одоогоор 2ш цүнх, зүүлт хоёр аль аль нь алдагдсан гэж бүртгэгдэн олдохгүй байгаа юм.

Эх сурвалж: https://en.yna.co.kr/view/AEN20250522010300320

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх долоо хоногт эхэлнэ 2025-05-10

БНАСАУ ойрын тусгалтай баллистик пуужингууд туршжээ 2025-05-10

БНСУ-д ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлжээ 2025-05-12

"Temu" платформыг БНСУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг алдагдуулсан хэргээр торгожээ 2025-05-15

БНСУ-ын дуучин Ailee монголд уран бүтээлээ толилуулна 2025-05-21

БНСУ-ын экс Ерөнхийлөгчийн эхнэрийн тансаг бэлэг дуулиан дагуулав 2025-05-27

БНСУ-ын улс төрчдийн дунд үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал идэвхжиж байна. 2025-05-28

БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд сүүлчийн мэтгэлцээн болжээ 2025-05-28

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөө өглөө эхэллээ 2025-06-03

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр И Жэ Мён тодорлоо 2025-06-04

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч И Жэ Мёны бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлжээ 2025-06-05