БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр И Жэ Мён тодорлоо

БНСУ-д Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өчигдөр болсон. Сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн гарч Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 49.42% санал, Ард түмний хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү 41.15 хувийн санал авчээ.
Ингэснээр Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 8 хувийн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулжээ.
Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн дүн гарсны дараагаар хуралдаж өнөөдөр өглөөний 6 цаг 21 минутад нэр дэвшигч И Жэ Мён-г Ерөнхийлөгчөөр бүртгэн авснаар түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь нээгдэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.