Ухаалаг хот, эдийн засаг, боловсролын салбарт БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Ухаалаг хот, эдийн засаг, боловсролын салбарт БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай БНСУ-ын Пучон хотын дарга Чо Ён-Ик болон Пучон хотын захиргааны албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНСУ-ын Пучон хот хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд эмнэлгийн болон яаралтай тусламжийн тогтолцоог нэмэгдүүлэх зорилгоор албан хаагчдыг чадавхжуулж, туршлага судална. Ухаалаг хотыг хөгжүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан хотын дэд бүтцийг хамтран хөгжүүлнэ.

Нийтийн тээвэр, байгаль орчин, гамшгийн менежмент зэрэг салбарт харилцан туршлага судалж, сургалт зохион байгуулна. Аж ахуйн нэгжүүдийн зах зээлийг өргөтгөх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хамтын хөгжилд хувь нэмэр оруулахуйц бусад салбарт мөн хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Уруйн үер буух нөхцөл бүрдсэнийг онцгойлон анхаарууллаа 2025-08-21

Үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараагаар далан барих ажлыг эхлүүлнэ 2025-08-22

ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ, АЖИЛДАА ШУУРХАЙЛАН ОРЛОО 2025-08-24

Маргааш тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 2025-08-24

Үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа 2025-08-24

Ухаалаг хот, эдийн засаг, боловсролын салбарт БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-08-25

Наймдугаар сарын 27-ноос эхлэн тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно. 2025-08-25

“The MongolZ” баг "Esports World Cup 2025"-ын аварга боллоо 2025-08-25

Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа 2025-08-25

У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно 2025-08-25

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13390 болжээ 2025-08-26