“The MongolZ” баг "Esports World Cup 2025"-ын аварга боллоо

“The MongolZ” баг "Esports World Cup 2025"-ын аварга боллоо

Монгол Улсын “The MongolZ” CS2 баг Саудын Арабын Рияд хотноо болсон "Esports World Cup 2025" тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

Финалын тоглолтод тэд БНТУ-ын “Aurora” багийг 3:0 харьцаагаар:

  • Mirage – 16:14
  • Dust II – 13:9
  • Nuke – 13:4 хожив. 

Алтан медалийн эзэд маань 500 мянган ам.доллароор шагнуулсан бөгөөд багийн тоглогч Мөнхболдын Содбаяр (Techno) тэмцээний MVP-ээр тодорч, түүний ах Мөнхболдын Азбаяр (Senzu) ч мөн шилдэг тоглолтоо үзүүлсэн юм.

Ташрамд дурдахад, Монголын eSports-ын нэрийг дэлхийд өргөж буй “The MongolZ” баг видео тоглоом сонирхогчдын олимп гэгдэх Esports World Cup 2025 тэмцээний CS2 төрөлд түрүүлэхдээ дэлхийн хүчирхэг "Vitality" багийг хагас шигшээ шатанд буулган авсан. Энэ жил "Vitality"-г хоёр удаа хожсон цор ганц баг болж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ, АЖИЛДАА ШУУРХАЙЛАН ОРЛОО 2025-08-24

Маргааш тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 2025-08-24

Үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа 2025-08-24

Ухаалаг хот, эдийн засаг, боловсролын салбарт БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-08-25

Наймдугаар сарын 27-ноос эхлэн тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно. 2025-08-25

“The MongolZ” баг "Esports World Cup 2025"-ын аварга боллоо 2025-08-25

Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа 2025-08-25

У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно 2025-08-25

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13390 болжээ 2025-08-26

Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2025-08-26

ТӨГРӨГ НУУРЫН БҮЛЭГ ОРДЫГ ТӨРД БУЦААН АВЛАА 12 цагийн өмнө