Дундговь аймгийн ЗӨСТ тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ

Дундговь аймгийн ЗӨСТ тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2020 оны 06-р сард Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумын Хараатын өр голомтод тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт шинжилгээг хийж гүйцэтгэв.

Тус шинжилгээгээр Говь-Угтаал, Баянжаргалан сумдын 36000 га талбайд мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тоошил, тархалтын судалгааг хийж, 4 зүйлийн 80 жижиг мэрэгч амьтан олзворлон, мэрэгч амьтны үс ноолуураас 267 бүүрэг цуглуулжээ.

Судалгааны хугацаанд цуглуулсан мэрэгч амьтад, гадны шимэгчийн нийт 313 материалыг нян судлалын болон биологийн аргаар шинжилж байна.

Мөн тус нутгийн 14 өрхийн 27 иргэнээс тарваган тахал өвчний мэдлэг хандлага, эрсдэлийг тогтоох судалгаа авч, 46 хүнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийн, зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх 4 төрлийн 184 ширхэг сурталчилгааны хуудсыг тараан ажилласан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Голын эрэг дагуу газраар эргүүл хийж ажиллалаа 2020-06-29

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй 2020-06-29

“MNB Гэр бүл” суваг Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний сүлжээнд нэгдлээ 2020-06-29

Наадмын салбар хороод бэлтгэл ажилдаа шамдан оржээ 2020-06-29

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзав 2020-06-29

Дундговь аймгийн ЗӨСТ тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ 2020-06-29

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана 2020-06-29

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, дахин төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардууллаа 2020-06-29

Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо 2020-06-29

УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдийг сургалтад хамруулав 2020-06-29

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд оролцсон нам, эвслийн төлөөллийг хүлээн авч уулзлаа 2020-06-29