Хотын дарга С.Амарсайхан ажлаа өгнө
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өнгөрсөн лхагва /2020.06.24/ гарагт болж өндөрлөлөө. Иргэд, сонгогчдоос хамгийн өндөр саналыг авч, ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид өчигдөр /2020.06.29/ Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг гардуулж өгсөн. Улмаар тэд өнөөдөр /2020.06.30/ УИХ-ын гишүүний тангарагаа өргөнө.
Тэгвэл үүнээс өмнө УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт ялалт байгуулсан Хотын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр ажиллах болзлыг хангасан тул үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөр болж байна. Харин дараагийн Хотын дарга тодортол түүний ажлыг Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан орлох юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.